Хүйтний эрч чангарсантай холбоотой иргэд автомашинаа халаах зорилгоор моторын доод хэсэгт ил гал асааж, хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл шатах эрсдэл гарч байна.
Иймд жолооч та бүхэн энэ мэт зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.