МҮХАҮТ нь бизнесийн олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд гадны түншүүд, олон улсын худалдааг дэмжих байгууллагуудтай хамтран бизнес уулзалт, хэлэлцүүлэг, форумыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Эдгээр уулзалт, форумын үеэр бид гадаадаас хөрөнгө оруулалт татах хүсэлтэй Монгол Улсын ААН-уудын төслүүдийн танилцуулга, мэдээллийг хөрөнгө оруулагчдад түгээж харилцан ашигтай шинэ түншлэлийг бий болгоход зорьж ажилладаг бөгөөд хөрөнгө оруулалт хайж буй бизнес эрхлэгчдийн төсөл хөтөлбөрийн талаар танилцуулга, мэдээллийг цуглуулж байна.
Хэрэв Та дээр дурдсан арга хэмжээнүүдэд төсөл хөтөлбөрөө танилцуулахыг хүсвэл дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү (сайтар танилцаж үнэн зөв бөглөхийг хүсье):
БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах хүсэлтэй ААН, байгууллага, хувь хүмүүсийн анхааралд
МҮХАҮТ-аас дараах арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
-
“Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, Эдийн Засгийн XVI Нэгдсэн Чуулган” - 6 дугаар сарын 8-10, Улаанбаатар хот;
-
“Монгол Улс - БНХАУ ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны түншлэлийн форум”- 6 дугаар сарын 22, Улаанбаатар хот.
Иймд БНХАУ-аас хөрөнгө оруулалт татах төсөл, хөтөлбөрүүдийн танилцуулга, мэдээллийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Та дээрх холбоосоор орж бүртгүүлнэ үү. (Хэрэв төслийн мэдээлэл Хятад хэлээр байгаа бол нэмэлтээр оруулахыг хүсье!)
Холбоо барих:
МҮХАҮТ, ГХХАГ
Утас: 77277070-6, 94110375
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn