“Монгол Улсад ургамлын аргаар идээлүүлсэн сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын уулзалт боллоо. Уг төсөл нь Европын холбооны санхүүжилттэй, Свитч Азиа (SWITCH-Asia) тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж уй төсөл юм.
Уулзалтаар төслийн үйл ажиллагаа болон төслийн хүрээнд хэрэгжих ажлуудын талаар санал солилцов. Уг төсөл нь 2025 он хүртэл хэрэгжих бөгөөд төслийн дүнд ургамлын аргаар идээлүүлсэн шинэ нэр төрлийн сарлагийн био арьс болон био арьсан бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, үйлдвэрлэх, эцсийн боловсруулалт хийх технологийг сайжруулах, мөн арьс ширний үйлдвэрийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлнэ.
Грекийн Европеан Профайлс С.А. (European Profiles S.A.) гүйцэтгэх захирал Димитриос Баколас, төслийн менежер Иан Леач, төслийн ерөнхий зохицуулагч Алексиа Заглара, ВАКАКИС (VAKAKIS) Зөвлөх компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Костас Хатзианнис, Испанийн Технологи, инновацийн төв (INESCOP) төслийн менежер Эсперанза Алмодовар, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан болон “Брэнд Гутал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлт-Од нар оролцлоо.