x

Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний II Форум зохион байгуулагдлаа

МҮХАҮТ, Рио Тинто Монгол компани, Транспэрэнси Интернэшнл ТББ хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Бизнесийн ёс зүйн төв” болон МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлөөс “Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний II форум”-г зохион байгууллаа.

Форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Рио Тинто группийн Ази, номхон далайн орнуудын Комплаенс хариуцсан захирал Мэри Слэйтэр, Монголын Мянганы сорилтын сангийн дотоод аудитын захирал Б.Батбаяр, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлийн зөвлөх, гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 гаруй оролцогч танхимаар, орон нутгийн бизнес эрхлэгчид цахимаар оролцов.

Форумын үеэр Рио Тинто групп, Монголын мянганы сорилтын сангаас Бизнесийн ёс зүйн олон улсын хэмжээг баримтлан ажиллаж буй туршлагаасаа хуваалцаж, Эйч ар консалтинг фирм ХХК-ийн захирал Ш.Баярмагнай Хөдөлмөрийн харилцаанд бизнесийн ёс зүйн хэрхэн баримтлах, МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлийн зөвлөх Б.Батзориг Комплаенсын төлөв байдлын судалгааны дүнг танилцууллаа.

Ёс зүй ба шударга өрсөлдөөн, Хөдөлмөрийн харилцаа, Комплаенсыг хэрэгжүүлэхийн ач холбогдол болон сорилт бэрхшээлийн талаар панел хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, бизнесийн ёс зүйг баримтлах хэрэгцээ шаардлага, ёс зүйг баримталснаар урт хугацаанд тогтвортой хөгжих болон бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж, ач холбогдлын талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

Бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй явуулж, олон улсын жишигт нийцсэн стандарт, дүрэм журмыг мөрдөж ажилласнаар бизнест оролцох төрийн оролцоог бууруулах үйл ажиллагааг манлайлах боломжтой талаар форумын оролцогчид саналаа илэрхийлж байлаа. Хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн талаарх яриа хэлэлцүүлэг форумын үеэр өрнөж, бизнес зөвхөн өндөр ашиг орлого олоход чиглэдэг уламжлалт ойлголт ард хоцорч, урт хугацаанд нэр хүндтэй оршин тогтнох, хүрээлэн буй орчин, нийгэм, олон нийтэд эергээр нөлөөлөхөд ёс зүйтэй байх нь чухлыг онцолж байв.

Мөн форумыг угтан зохион байгуулсан “Бизнесийн өсөлт ба ёс зүй” нийтлэлийн уралдааны шагналыг гардууллаа. Уралдаанд 20 гаруй нийтлэл ирүүлснээс I байрт, “Бизнесийн ёс зүй хүчирхэг ирээдүйг бүтээнэ” нийтлэлээр www.ergelt.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг, II байрт, “Зах зээлд үнэ, байрлал чухал ч ёс зүй гэдэг чухал ойлголт гарч ирлээ” нийтлэлээр сэтгүүлч Б.Пүрэврэнцэн, III байрт, “Ёс зүй бизнесийн дархлаа болох нь” нийтлэлээр www.business.mn сайтын ерөнхий редактор Г.Даваадорж нар тус тус шалгарав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 57 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 57 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 27 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 55 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top