МҮХАҮТ- аас 2023 оны 4 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан 20 дахь удаагийн “CPHI Japan” эм, эмийн орц найрлага, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд гишүүн байгууллага, эмийн салбарын бизнес эрхлэгчдийг оролцууллаа.
Үзэсгэлэнд Армон эмийн үйлдвэр, Гашуунбулаг эмийн сан, ЭМЖЖ Эм ХХК, НДАБ ХХК, Аюур тун эмийн сан зэрэг байгууллагууд Японы эм, эмийн найрлага үйлдвэрлэгчидтэй уулзаж танилцлаа.
Үзэсгэлэнд 20 гаруй орны 400 орчим байгууллага шинэ техник, технологи, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ дэлгэсэн юм. Шанхай хотноо энэ оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд CPHI China салбар үзэсгэлэн зохион байгуулагдах ба эмийн салбарын 3000 гаруй ААН оролцох аж.