МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар, Оюуны өмчийн газрын Патент, барааны тэмдгийн хэлтэстэй хамтран Газар зүйн заалтын ерөнхий ойлголт, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн талаар мэдээлэл өгөх цахим сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Соёл, урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөвсгөл аймгийн музей, Политехникийн коллеж, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Галт, Улаан-Уул, Ханх, Арбулаг, Түнэл, Алаг-Эрдэнэ, Тариалан сумдын Засаг дарга, удирдлага, мэргэжилтнүүд, Хөвсгөл аймгийн салбар танхимын гишүүд болон Баянхонгор аймгийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, бизнес эрхлэгчид оролцож санал солилцлоо.
Сургалт, мэдээллийг Оюуны өмчийн газрын Патент, барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэн, МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал нар хүргэв.
2022 оны 10 дугаар сард Монгол Улс ба Европын Холбооны хооронд газар зүйн заалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим уг ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Хэлэлцээрийн зорилго нь талуудын Оюуны өмчийн байгууллагад бүртгэлтэй газар зүйн заалтын жагсаалтыг солилцож, Монгол Улс ба Европын Холбооны улсуудын нутаг дэвсгэрт газар зүйн заалтын эрхийн хамгаалалт хийгдэх юм. Газар зүйн заалтыг бүртгүүлснээр Монгол улсаас гаралтай байгаль цаг уур, өв соёлын онцлогтой бүтээгдэхүүний чанарыг хадгалан хамгаалах, брэнд бүтээгдэхүүн бий болж хэрэглэгчдийн дунд танигдсанаар зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хуурамч болон дуураймал чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг таслан зогсоох зэрэг ач холбогдолтой бөгөөд тус ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд газар зүйн заалтаар бүртгэгдэх боломжтой бүтээгдэхүүний саналыг авч байна.
Холбоо барих:
МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
77277070-8; 88081803
Цахим шуудан: duurenjargal@mongolchamber.mn