Монгол-Унгарын цахим уулзалт (2023.04.20) амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Цахим уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан үг хэлэхдээ хоёр талын худалдааны харилцаа жилээс жилд идэвхжиж байгааг дурдаж, Монгол Улсын бизнес эрхлэгчтэй хамтран ажиллах хүсэлтэй Унгарын ААН-ийг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга А. Ганхүлэг “Монгол дахь бизнес боломжууд: Уул уурхайн бус экспорт” сэдвээр илтгэл тавив.
Цахим уулзалтад нийт Монгол, Унгарын 40 гаруй компани оролцож, хамтын ажиллагааны тухай санал солилцов.