x

Хавирга-Ар хашаат боомтыг уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортын гүүр болгон өргөжүүлнэ гэв

МҮХАҮТ, БНХАУ-ын Манжуур хотын Ардын Засгийн ордон, Манжуур хотын худалдааны товчоо, Гадаад харилцааны газар, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим хамтран “Манжуур хотын эдийн засаг хамтын ажиллагааны төсөл танилцуулах уулзалт, үзэсгэлэн худалдаа 2023” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Манжуур хотын Ардын Засгийн ордны дарга Юүэ Гуо Донг, Манжуур хотын Захиргааны ерөнхий газрын дарга Ван Хуй, Худалдааны товчооны дарга Лю Жи Чэн, Гадаад харилцааны газрын дарга Жан Жи Жиэ, Хөгжил шинэтгэлийн хорооны дарга Ши Шиэн Вэй болон хоёр орны ААН-ийн төлөөллүүд оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж, өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэн Манжуур хотын төлөөлөгчдөд талархлаа илэрхийлээд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна гэж хэллээ.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын зүгээс Боомтын сэргэлт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, энэ хавраас Чойбалсан-Хавирга-Ар хашаат чиглэлийн засмал замын ажил эхэлнэ. Цаашид Хавирга-Ар хашаат боомтыг зөвхөн иргэд зорчихоос гадна аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох боомт болгон өргөжүүлнэ гэв.

Арга хэмжээний үеэр Фада групп Монголын бараа бүтээгдэхүүнийг хилийн чөлөөт бүсэд татваргүй нэвтрүүлэх боломж, Порт групп Манжуур хотоос эхлэлтэй Хятадын бусад томоохон хотуудын аяллын хөтөлбөрийг тус тус танилцуулж , Монголын компаниудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.

Мөн Манжуур хотын Худалдааны товчоо, МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим “Хятад Монголын зэргэлдээ бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Порт группийн аялал жуулчлалын агентлаг Монголын "Альфа Юнити" ХХК хооронд “Манжуур-Монгол улс хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааны санамж бичиг”, Манжуур хотын Фада групп-Монгол Улсын үйлдвэрлэгчдийн холбоо ”Хятад-Монголын худалдааны бүсийн хамтын ажиллагааны санамж бичиг”, Шинь шинь ХХК, “HHI” ХХК хооронд “Уул уурхайн барилгын материалын хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг тус тус байгуулж, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 10 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 10 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 39 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top