x

МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа”, “И-Бизнес” системээр олгодог болно

МҮХАҮТ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэхэд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурав.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Хамтын ажиллагаа нь бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгаж, нийтийн мэдээллийн ил тод байдлын "шилэн" үнэлгээнд эергээр нөлөөлнө гэж үзэж байна” гэдгийг энэ үеэр тодотгоод Санамж бичгийн хүрээнд Танхимын болон Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, Төрийн албан бичиг солилцооны дундын систем, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай дагнасан системүүдтэй холбогдох боломжийг бүрдүүлнэ. Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хувь хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ, Танхимын болон танхимын гишүүн байгууллагуудын хүний нөөцийн мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах, дээшлүүлэх чиглэлээр сургалт хамтран зохион байгуулж, Арбитрын үйл ажиллагааны цахим шилжилтийг хийхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлнэ гэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Танхим хоёр жил тутамд хүнд суртлын индекс судалгааг явуулдаг. Судалгааны дүнд “И-Монголиа” систем ашиглалтад орсноор Төрийн үйлчилгээ сайжирч байгаа үзүүлэлт гарсан. Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирч, бизнес эрхлэгч, ААН-ийн хүсэлтийг шийдвэрлэх үйл явц цахимжсанаар авлигын асуудал эрс буурна. Төр өөртөө байгаа үйлчилгээг цахимжуулснаар хүнээс хамааралтай ажиллагааг бууруулах, цаг хугацаа, зардал хэмнэх эерэг үр дүн гарна. МҮХАҮТ-ын зүгээс ч үйл ажиллагаагаа цахимжуулж эхэлсэн, Арбитрын үйл ажиллагааг энэ онд бүрэн цахимжуулна, Монголын бизнес эрхлэгчдийн нэгдсэн платформ www.trademongolia.mn -ыг хөгжүүлж байна. Цахим үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг бүрэн дэмжиж, гишүүн байгууллагууддаа мэдээлэл хүргэх зэргээр идэвхтэй хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”, “И-Бизнес” системээр дамжуулан МҮХАҮТ-аас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт олгох боломжийг бүрдүүлж, МҮХАҮТ-ын:

  • Гарал үүслийн гэрчилгээ

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ

  • Органик бүтээгдэхүүн шошго

  • Ногоон буудал эко шошго

  • Гишүүнчлэл -ийн үйлчилгээнүүд

Төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдох төдийгүй Монголын Олон Улсын Арбитраас боловсруулсан 40 гаруй гэрээний загварыг нээлттэй байршуулна.

Түүнчлэн, Төрийн судалгааны нэгдсэн системд МҮХАҮТ-ын Судалгааны институтээс эрхлэн гаргадаг судалгаануудыг холбох, эдийн засаг, бизнесийн орчны судалгааг олон нийтэд сурталчлах, судалгааны ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн энэ үеэр Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “ХУР” системийг ашиглах үйлчилгээг үзүүлэх гэрээг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 28 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 28 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 58 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top