x

Экспортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн эх үүсвэр, мэргэжлийн ажиллах хүч дутмаг байна

МҮХАҮТ-аас “Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн сэдэвчилсэн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.

Судалгааг МҮХАҮТ, ҮСХ-той хамтран ААНБ-ын тооллогын үр дүнд үндэслэн боловсруулсан бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүдийг бүрэн хамтруулсан анхны судалгаа юм. Монгол Улсын экспортын салбар 2022 онд оны үнээр 12.5 тэрбум ам.долларт хүрч, үнийн дүнгээр ДНБ-ий 83.2 хувьтай тэнцэж байна. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 4.2% нь экспортлогч бөгөөд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг тооцвол илүү өргөн салбарыг хамарсан манай улсын эдийн засгийн нөлөө бүхий салбар болжээ.

Манай улсын экспортын салбар 1995 онд дэлхийн экспортын 0.01 хувийг, 2014 онд 0.031 хувийг, 2021 онд 0.043 хувийг эзэлж байна. Экспортын үнийн дүнгээр 1995-2021 онд Монгол Улсын экспорт 19.5 дахин өссөн, үүнд уул уурхайн салбарын экспорт жилд дунджаар 14.5 хувиар өссөн бол уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспорт жилд дунджаар 7.2 хувиар өссөн байна.

Судалгаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгжийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдал, аж ахуйн нэгжүүд экспорт хийхэд тулгарч буй бэрхшээл, шаардлагатай дэмжлэгийг тодорхойлжээ.

Гол үр дүн:

  • Монгол Улсад экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгж байгаа ба эдгээрийн 1219 нь заримдаа экспорт хийдэг бол 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийдэг байна. Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим аж ахуйн нэгж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг, 81 орчим хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.

  • Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр дүн бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5 хувь (улсын дүнгээс 2 дахин өндөр) нь хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийсэн байна.

  • Экспортлогч аж ахуйн нэгжүүдээс бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авбал зохистой арга хэмжээг тодруулахад 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж хариулсан нь улсын дунджаас өндөр дүн юм.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 4.2% нь экспортлогч аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн:

  • 94.9% буюу 1824 нь уул уурхайн бус

  • 5.1% буюу 99 нь уул уурхайн компани бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 81% орчим нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Монгол Улсад экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг 1923 аж ахуйн нэгж байгаагаас:

  • 1219 нь заримдаа экспорт хийдэг

  • 704 аж ахуйн нэгж тогтмол экспорт хийдэг байна.

Аж ахуйн нэгжүүдийн 77.1 хувь буюу 1.5 мянга орчим нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд тохирсон зорилтот санхүүжилтийн дэмжлэг дутмаг, санхүүгийн хэрэгцээ өндөр, хангалттай өсөн дэвжиж чадахгүй байгааг харуулж байна.

Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 36.5% нь зээлтэй бол экспортлогч аж ахуйн нэгжийн 41.3% зээлтэй байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортод бүтээгдэхүүн үйлчилгээ гаргадаг аж ахуйн нэгжүүдийн 25.6% нь хүний нөөцийн дутагдалтай байна. Энэ нь улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд экспортлогч аж ахуйн нэгжүүд ажлын туршлагагүй, гадаад хэлний мэдлэг дутмаг зэрэг шалтгаанаар мэргэжлийн ажиллах хүчээ олж чадахгүй байгааг судалгааны дүнд тэмдэглэжээ.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

McKinsey компанийн зөвлөсөн дижитал чадамжийн хүрээнд экспортлогч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл технологи, инновац, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдал ямар байгааг харьцуулж үзэхэд хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ чиглэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 16.5% нь хийсэн бол 29.5% нь бүтээгдэхүүн, үйлчилгээг хүндрэл бэрхшээл багатай хэрэглэгчдэд хүргэх зорилгоор бизнесийн үйл явцдаа инновац нэвтрүүлсэн байна.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

Экспортлогч аж ахуйн нэгжүүд: Бизнесийг хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд нэн түрүүнд авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай. Мөн

  • Банк, санхүүгийн байгууллагын зээлийн хүүг бууруулах

  • НДШ-ийн иргэдээс авах хувь хэмжээг бууруулах

  • Албан зөвшөөрлийн хураамжийн хэмжээг бууруулах

  • Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг гаалийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

"Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал" сэдэвчилсэн судалгааны үр дүнгээс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 23 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 23 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 53 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top