МҮХАҮТ-аас зохион байгуулж буй бизнес аяллын багийнхан “Байгаль орчин, уур амьсгалын олон улсын үзэсгэлэн Хоккайдо 2023” үзэсгэлэнтэй танилцлаа.
Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны асуудлаар G7-ын сайд нарын зөвлөлдөх хурлын үеэр зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэнгийн үеэр Саппоро хот уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан “2050 он гэхэд Саппоро хотоос ялгарч байгаа хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх” зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийн дэвшилтэт техник технологи, шийдлүүдийг болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад аж ахуйн нэгжүүд ямар хувь нэмэр оруулж байгааг хүүхэд, залууст танилцуулж байна.
Үзэсгэлэн хүүхэд багачуудад илүүтэй чиглэгдэж, тэдэнд байгаль дэлхийгээ хайрлах, хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, ой модны ач холбогдол, үр нөлөө уур амьсгалын өөрчлөлтөд бид ямар хувь нэмэр оруулж болох талаар ойлголт өгөх, танин мэдүүлэх зэргээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг таниулж байна.
Зарим технологийн шийдлүүдээс танилцуулбал:
-
Epson брэнд оффис хэрэглээний хувилах лазер принтерээ инк жетээр сольж, эрчим хүчний хэмнэлтийг бууруулах буюу ТХЗ-ын 4,7,11,13,17 дугаар зорилтыг хангахад хувь нэмрээ оруулж байна.
-
Toyota компани устөрөгчөөс цахилгаан үүсвэр бий болгосон нийтийн тээврийн автобус үйлдвэрлэж нэвтрүүлсэн бөгөөд Токио хотод 130 орчим автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Хэрэв байгалийн гамшиг болсон тохиолдолд өрхийн хэрэглээнд ашиглах эрчим хүчний эх үүсвэрт хувь нэмэр улсдаа оруулж байгаа.
-
Coca cola хуванцар сав шахах, шошго ялгах машин үйлдвэрлэсэн.
-
Автомашинаас 4.5квт эрчим хүчний хэрэглээг хангах төхөөрөмж бүтээсэн.
-
Далай тэнгист унасан хуванцраас эрчим хүч гаргах төхөөрөмж.
-
Ойн аж ахуйд хүний нөөц дутагдалтайгаас ойн нөхөн сэргээлтийг робот гүйцэтгэх.
-
Гэрлийн туяагаар цаc хайлуулдаг төхөөрөмж бүтээсэн.
-
Зайгаар ажилладаг Skydrive дрон-нисдэг тэрэг. Цэнэглээд 10км явна, 1000м хүртэл өндөрт хөөрнө.