x

Орон нутагт шинээр ажлын байр бий болгох боломжийг судална

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын Хятад, Монгол дахь салбарын захирал ноён Жьюзеппе Крочети-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан байлцав.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн МҮХАҮТ-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, стратегийн талаар, гадаад улс оронд ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн бизнесийг дэмжих, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, МҮХАҮТ-ын салбар танхимуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Мөн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн Булган аймгийн нийгэм, эдийн засаг болон шилжилт хөдөлгөөний системийн динамик загвар гаргах төсөл амжилттай хэрэгжсэн талаар онцолсон юм.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын салбарын захирал Жьюзеппе Крочети тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд сэргэж байгааг онцлоод, саяхан нээлтээ хийсэн “Хилийн чанад дахь Монголчууд /Монголын Диаспора/-ын мэдлэг чадавхыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь” төслийн талаар танилцууллаа.

Түүнчлэн уулзалтын үеэр тус хоёр байгууллага цаашид хөдөөгөөс хот руу чиглэсэн иргэдийн урсгалыг саармагжуулах, хөдөө орон нутагт ажлын байр шинээр бий болгох зэрэгт хамтран ажиллах боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 26 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 26 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 56 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top