МҮХАҮТ-аас бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан “Туршлага хуваалцах” уулзалтыг 4 сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад “Эрүүл мэндийг ургуулна”, Монголын анагаах ухааныг дэлхийд гаргах алсын хараатай ажилладаг “УРГАНА” брэндийн үүсгэн байгуулагч Б.Чанцалдулам, Монгол хонины ноос, түүхий эдээ гар аргаар эсгийрүүлэн гутал, хувцас үйлдвэрлэдэг “ХҮСЛЭН” ХХК-ийн захирал Б.Энхзаяа, гоо сайхны бүтээгдэхүүний импортын 10 гаруй жилийн туршлага, судалгаан дээрээ тулгуурлан, Монгол хүний арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “SARA BRAND” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Саранцэцэг нар оролцож, өөрсдийн бизнесийн түүх, алдаа оноогоо хуваалцлаа.
Уулзалтад нийт 15 бизнес эрхлэгч эмэгтэй оролцож, зочин оролцогчдын борлуулалтын сувагт нэгдэх, ажлын байртай танилцах, зөвлөгөө авах зэрэг хамтран ажиллах боломжоо нэмэгдүүлэхээр боллоо.