x

"Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI чуулган"-аар тээвэр логистик, чөлөөт бүс, худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэнэ

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильевтай уулзаж, “Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI чуулган", ОХУ-д зохион байгуулагдах Залуу инженерүүдийн техник, шинжлэх ухааны үзэсгэлэн, "ИННОПРОМ-2023" олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн талаар санал солилцлоо.

ОХУ-ын Монгол Улс дахь худалдааны төлөөлөгч Максим Васильев ОХУ-ын талаас стандартын шаардлага хангасан Монголын ноос, ноолууран, мах, махан, арьс ширэн бүтээгдэхүүний гаалийн татварын хөнгөлөлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар уулзалтын эхэнд тэмдэглээд, 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Монгол-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын худалдаа, эдийн засгийн нэгдсэн XVI чуулган"-д тус улсын зүгээс өндөр ач холбогдол өгч байгааг онцлов.

Тус чуулган болон чуулганы үеэр зохион байгуулах “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2023” олон улсын үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын холбогдох албан тушаалтнууд, аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.  Мөн 4 дүгээр сард ОХУ-ын Краснодар хотод болох Залуу инженерүүдийн техник, шинжлэх ухааны олон улсын үзэсгэлэнд Монголын талаас оролцох сонирхолтой инженер залуусыг оролцуулах, 7 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Екатеринбург хотноо болох ИННОПРОМ-2023  олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд Монголын томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад хамтран ажиллахыг хүсэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Худалдаа, эдийн засгийн нэгдсэн чуулган" нь цар тахлын дараа зохион байгуулагдаж буй учраас оролцогч талуудын хүлээлт өндөр байгааг онцлоод энэ удаагийн чуулган тээвэр логистик, чөлөөт бүс, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөн ярилцахаас гадна бизнес форум зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах төслүүдээ танилцуулна гэлээ. Мөн чуулганы үеэр Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын бизнесийн зөвлөлийг байгуулахаа саналаа илэрхийлэв.

Түүнчлэн, сонирхогч талуудад мэдээлэл хүргэх, хамтын ажиллагааны боломжуудыг ажил хэрэг болгоход хамтран ажиллахыг хүсээд, төлөвлөгдсөн дээрх арга хэмжээнүүдийн зохион байгуулалтад уялдаа холбоотой ажиллана гэж хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 47 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 47 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 17 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 45 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 52 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top