МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ЦХХХЯ-нд ажиллаж буй Эстони Улсын Цахим Засаглалын Академийн зөвлөх Марк Эрлих, Анне Нурмик нарыг (2023.04.07) хүлээн авч уулзлаа. Тухайн байгууллага нь цахим засаглалын чиглэлээр 2002 оноос эхлэн Ази, Европ, Афризийн орнуудад голчлон үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага юм.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-аас явуулдаг "Хүнд суртлын индекс" судалгааны үр дүнг танилцуулан, төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулахад тухайн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээг цахимжуулах нь зөв шийдэл гэдгийг тодотгоод, МҮХАҮТ бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээ.
Мөн саяхан нээлтээ хийсэн И-Бизнес платформд МҮХАҮТ-аас бизнесийн нэгжүүдэд үзүүлж буй зөвшөөрөл, үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх санал гарсан ба тухайн саналыг дэмжиж ажиллана гэв.