Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан хөдөлмөрийн товчооны захирал Чангхи Ли-г Монгол Улсад ажиллах үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын үйл ажиллагаа, бодлогын өмгөөлөл, судалгааны чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар танилцууллаа.
МҮХАҮТ нь бизнесийн гол төлөөний байгууллага бөгөөд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт түншлэлийн хорооны гишүүний хувьд цаашид Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах боломжууд байгаа талаар ярилцав.
Тус байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд хамтрах зэрэг боломжит чиглэлүүдээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа МҮХАҮТ-аас илэрхийлж, хоёр байгууллагын холбогдох албаны хүмүүсээр дамжуулан хамтын ажиллагааны боломж, цар хүрээг тодорхойлохоор тогтлоо.