Томуу болон уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа зөвлөгөө өглөө.
-
Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд 9, 10 дугаар сард вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй, хөнгөн тусдаг;
-
Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг. Хоёроос доош насны хүүхэд томуугаар хүнд өвддөг.
-
Гэнэт 38.5-39 хэм хүрч халуурах, толгой, хоолой, яс булчин, үе, ууц нуруу өвдөнө. Хоолны дуршил буурч, хоол харахаар дотор нь муухай оргино. 3-4 хоног юу ч идэхгүй байснаар хүүхэд шингэн дутагдалд ордог. Хамар битүүрэх, ханайх, шингэн нус гоожих шинж тэмдэг илэрнэ.
-
Бага насны хүүхдэд уушгины бус шинж буюу суулгалт илэрч болно. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдэг бараг илрэхгүй.
-
Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 түүнээс өндөр халуурвал яаралтай эмчид хандана.
-
Харин гурван сартайгаас дээш хүүхэд 38.5 түүнээс дээш халуурвал эмчид хандана.
-
Дөрвөн настай хүүхэд 38 хүрч халуурвал гурав хоног гэртээ харж байж болно. Яагаад гэвэл томуу 3-4 хоног халуурдаг бол томуу төст өвчин нь 1-3 хоног халуурдаг. Энэ нь вирусийн үржил дээд цэгтээ хүрдэг хоногууд. Аажмаар сайжирч эхэлнэ. Халууралт болгон хүүхдийн бие хүндрээд байгааг илтгэнэ гэсэн ойлголт биш.
-
Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул, хэл, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөөд байвал хүүхдийн биеийн байдал хүнд, хатгалгаа эхэлсний шинж. Ийм шинжүүд илэрвэл нэн яаралтай эмчид хандана.
-
Эмч уушгины хатгалгааг гурав ангилна. Уушгины, уушгины хүнд, уушгины маш хүнд хатгалгаа. Гурван сар хүрээгүй хүүхэд уушгины хатгалгаа авсан бол заавал эмнэлэгт эмчлүүлнэ.
-
Уушгины хатгалгаа авсан гурван сартайгаас дээш хүүхэд гэрээр эмчлүүлж болно. Антибиотик ууна. Харин уушгины маш хүнд хатгалгаа заавал эмнэлэгт хэвтэж эмчлэгдэнэ. Уушгины ямар төрлийн хатгалгаа болохыг эмчээсээ асууна.
-
Уушгины хатгалгаа аваад гэртээ эмчлүүлж байгаа хүүхдийг хоёр хоногийн дараа эмчид давтан үзүүлнэ.
-
Бүх насны хүн амны хаалт зүүх, гараа ойрхон савандаж угаах, хүн хоорондын зайг барих, даарахгүй дулаан хувцаслаж томуугаас сэргийлнэ.
-
АНУ-ын эрүүл мэндийн байгууллагаас ариутгал халдваргүйтгэл хийхийг зөвлөж байгаа. Сургууль, цэцэрлэгт хаалганы бариул, ширээ сандал, бие засах өрөө, угаалтуурын бариулуудыг ариутгалын энгийн уусмалууд, нойтон сальфетка зэргээр халдваргүйжүүлэхийг зөвлөж байгаа.
-
Томуу, томуу төст өвчнийг эдгээх ид шидийн юм одоогоор байхгүй, эмч, эмнэлгийн байгууллагуудын өгч байгаа энгийн зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр урьдчилсан сэргийлнэ.
-
Эцэг эх, асран хамгаалагч нар 5 хүртэлх насны болон 6 сараас 60 сартай хүүхдэдээ намар болгон томуугийн эсрэг вакцин хийлгэж хэвшихийг уриалж байна.