Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 10 давхар барилгын дөрвөн давхарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр өглөөний 07:02 цагт НОБГ-т ирсэн байна.
Орон сууцанд гарсан галыг унтраахад дөрвөн автомашин, 25 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Гал түймэрт нийт долоон иргэн амь насаа алдсан бөгөөд үүний дөрөв нь хүүхэд байна.
Нөхцөл байдлыг тодруулахад "IV давхрын нэг айл галд гарсан. Тухайн айлд нэг том хүн, дөрвөн хүүхэд байсан бөгөөд харамсалтайгаар амь насаа алдсан байв. Дээд давхруудад утаажилт их байсан тул 76 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан. Галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Гал унтраах үүрэг гүйцэтгэх явцад нэг алба хаагч угаартсан" гэв.