x

Гэр хорооллынхон ээлжээр галладаг болчихвол утаанаасаа ч саллаа, Хотын дарга аа!   

Өчигдөр буюу амралтын өдрөөр (17-ны ням гариг) зарласан хотын дарга Х.Нямбаатарын шийдвэр нийслэлчүүдийг нийтээр нь уур бухимдалд автуулав. Бухимдаад зогссон гэж үү, ажил амьдралаа алдаж байгаа нь олонхи.

Эхлээд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан” өнөөдрөөс 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг, 25-наас дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, сурагчдын өвлийн улирлын амралтыг энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлүүлэх тухай Л.Энх-Амгалан сайдын тушаалыг танилцуулсан. Араас нь хотын дарга ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсныг мэдэгдэв. Мөн л хүйтний эрч чангарч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан.

Ингэхдээ автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай” хуулиар НИТХ өөр дээрээ авсныг дуулгалаа. Иргэдийн хувьд “хоёр дахь машинтай болох” тухай ойлголт байхгүй болж байгаа юм. Нийслэлд бүртгэлтэй машины нийт машины ердөө 50 хувь нь хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт зөрчвөл хариуцлага тооцно. Эрх хасна, торгууль тавина. Автобусандаа сууя гэсэн ч автобус нь байхгүй. Ингээд нийслэл гэдэг их айл Х.Нямбаатарын үед “дээвэргүй шорон” болж хувирлаа. Түгжрэлээ шийдээч ээ гэхээр “Май чи, тэгвэл явган явахгүй юу” л гэж байна. Хятадын компанитай хийсэн гэрээний дагуу автобусны эхний ээлж дахиад арав гаруй хоногийн дараа (энэ сарын 29-нд) орж ирнэ. Дараачийнх нь нэгдүгээр сарын 31-нд. Ядаж автобусаа хангалттай оруулж ирчихээд хязгаарлалтаа хийж болохгүй байсан уу? Амралтын өдрөөр яаруу сандруу танилцуулсан гэнэтийн энэ шийдвэрүүдийн ард яг ямар арга бач байсан бэ? Х.Нямбаатар гэдэг хүн зүв зүгээр байж байгаад өөрөө өөрийнхөө толгойд олс углана гэж байх уу? Үгүй л байх.

Нэгдүгээрт, Засгийн газрын амласан шатахууны хангалт хэвийн горимдоо шилжээгүй, ШТС-ууд бензинээ ээлжээр өгч, тэнд нь иргэд өдөр шөнөгүй дугаарлан уур бухимдлаа барж байгаа. Үүнээс болж хөдөлгөөний хязгаарлалт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Шатахууны хомсдлоос болж Засгийн газар дээр ирж байгаа галыг намжаахын тулд. Боловсролын сайд хүртэл оролцоод, хичээлийг цахимд шилжүүлсэн нь ингэж хардахад хүргэж байна. Түүнээс биш ковидын үеийн хоёр жилийн хоцрогдлоо нөхөж чадахгүй байгаа хүүхдүүдийг хүйтний эрч -30 хэмд хүрээгүй байхад хичээлийг цахимд шилжүүлэх өөр шалтгаан салбарын сайдад байхгүй. Ядаж хөдөө орон нутгийнхан, сумын сургуулийн хүүхдүүд цахимаар яаж хичээллэхийг бодож үзсэн үү?

Хоёрдугаарт, бага ангийн хүүхдийг цахимд шилжүүлнэ гэдэг эцэг эхчүүдийг нь хамтад нь гэрт нь хорьж байгаа хэрэг. Тэр хэмжээгээр хөдөлгөөн дахиад хоригдоно. Ингээд түгжрэлээ ч, шатахууны хомсдлоо ч нэг амьсгаагаар шийдчихэж байгаа юм. Хүн нь байхгүй бол асуудал нь байхгүй. Хот, Засаг хоёр талаасаа л хавсайдаж харууллаа.

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Хотын даргад энэ их эрх мэдэл, зүрх зоригийг өгч байгаа хүн нь Ерөнхий сайд өөрөө шүү дээ. Одоо гэр хорооллын айлуудыг ээлжээр галладаг болгочихвол утаанаасаа ч салчих боломж байна, Хотын дарга аа!   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 48 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 48 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 18 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 46 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 53 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 3 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 30 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 44 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 18 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 27 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 48 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 38 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 48 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 27 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top