Сургууль, цэцэрлэгийг он дуустал цахимаар хичээллүүлэх болоод байна. Мөн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийхээр болжээ.
12 дугаар сар гарснаас хойш замын түгжрэл нэмэгдэж, иргэд зам дээр 3-4 цагийг түгжирч өнгөрүүлж байна. Тиймээс он дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх шийдвэр гарсан байна.
Энэ асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр 11:30 цагт олон нийтэд мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл (1)