Баарны гадаа бусадтай маргалдаж, хутга мэс, хийн буу гаргаж танхайрсан этгээдүүдийг торгох ялаар шийтгэжээ.
Өнгөрөгч сард Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, "I Loft" нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрсан хэрэг гарч, дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс дээрх этгээд тус бүрт 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.