Иргэд, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 метрийн цас, мөсийг цэвэрлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас уриалжээ. Ойрын өдрүүдэд нийслэлд орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсэж, иргэд бэртэж гэмтэх эрсдэлийг дагуулж байна.
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй. Иймд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийхийг уриалав.