x

Ч.Эрдэнэчимэг: 6-7 жилээр тэтгэврээ бодуулсан иргэдийн тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоож байна

Ирэх оноос Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуульд тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр тогтоолгосон дундаж жилийг өөрчлөх зохицуулалт ороод байгаа юм. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Ч.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Он гараад Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийн онцлог юу байгаа талаар тодруулъя?

-Нийгмийн даатгалын багц хууль 30 дахь жилийнхээ нүүрэн дээр шинээр шинэчлэн найруулга хийгдэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Өмнө нь нийгмийн даатгалын асуудлыг салбар салбарын 50, 60 хуулийн заалтыг нэгтгэж нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлж ирсэн.

Харин одоо бол нийгмийн даатгалын асуудлыг багц хуулиар шийдвэрлэх зарчмаар хийгдэж байгаагаараа онцлог. Мэдээж цоо шинэ хууль биш. 30 жилийн түүхэнд амьдрал, практик дээр шийдвэрлэгдэж болохгүй, хуульд тусгагдаагүй байсан асуудлуудыг тусгаж өгсөн. Мөн дээр нь нийгмийн даатгалын хуримтлал үүсгэх, эв санааны нэгдлээс хуримтлалын зарчимд шилжих зэрэг үзэл санааны хувьд шинэ түвшинд гарч байгаа юм.

Шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий хууль гэж шинээр батлагдсан. Үүнд нийгмийн даатгалын орлого бүрдүүлэлттэй холбоотой, нийгмийн даатгалын байгууллагын тогтолцооны асуудал, хариуцлага тооцох, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэмжийн тухай хууль гэж төрөлжүүлээд багцалж өгснөөрөө онцлогтой. Дээр нь хамрах хүрээний хувьд Засгийн газрын тогтоол журмаар зохицуулагдаж байсан, чиглэл, зөвлөмжөөр хэрэгжүүлж байсан ажлуудыг ерөнхий хууль руугаа тусгаж өгсөн.

-Тэтгэвэр авагчдын хувьд ямар өөрчлөлт орчихов?

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Тэтгэврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн гуравдугаар заалтыг хэрэгжүүлэхийн тулд 2019-2023 оны хооронд зургаа, долоон жилийн дундаж цалингаар тэтгэврээ бодуулсан тэтгэвэр авагчдын тэтгэврийг таван жилийн цалингаар өөрчлөн тогтоох ажил хийгдэж байна.

Учир нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгох тэтгэврийг 2023 оны арванхоёрдугаар сард бэлтгэж явуулдаг. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авагчдын гар дээр тухайн сарын 1-ний өдөр тэтгэвэр нь байхын тулд өмнөх сард бэлтгэж явуулдаг. Тиймээс хугацаа алдахгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй, хуулийг шууд хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгсөн чиглэл зөвлөмжийн дагуу иргэдийн дундаж цалинг 2019-2023 онд тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийн дундаж цалинг таван жилээр өөрчлөн тогтоолт хийж, иргэдэд мэдээлэл өгөөд шуурхай ажиллаад явж байна.

-Таван жил болсноор иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Бодолт хийлгэснээр тэтгэвэр нь нэмэгдэхгүй буурах ч хүмүүс бий. Нэмэгдэх ч хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн ажилласан жил, дундаж цалин, асуудлууд өөр байгаа шүү дээ. Дундаж цалин сонгоогүй, эсвэл дундаж цалин бага хүмүүсийнх нэмэгдэхгүй. Нөгөө талаар долоон жил дотроосоо эхний цалин нь өндөр, эсвэл сүүлийн оных нь цалин өндөр, дундаа доод хэмжээгээр төлсөн хүмүүсийнх буурах хандлагатай байгаа. Энэ бодолтыг хийхдээ Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвөөс шууд программаар автоматаар бодогдож байгаа дүн. Иргэдэд ч гэсэн мэдээллийг хурдан өгөх, өөрчлөн тогтоолтыг шуурхай мэдээлэхийн тулд бид аль болох цахимаар үйлчилгээ үзүүлж байна. Тэгэхээр иргэд программаас аль нь өндөр вэ гэдгийг сонгох боломжтой.

Долоон жил дотроо өссөн, буурсан цалинтай хүмүүст буурах хандлагатай байгаа. Энэ тохиолдолд тэтгэврийг хуучин олгож байснаар нь олгоно.

-Ямар хүмүүсийнх нэмэгдэх вэ?

-Жигд өсөлттэй авсан цалинтай хүмүүсийн тэтгэвэр өснө. Ялангуяа төрийн албан хаагчид. Засгийн газрын тогтоолоор цалин нэмэгддэг хүмүүс шүү дээ. Цалин нь жигд өсөөд явж байсан хүмүүсийнх нэмэгдэнэ.

Энэ өөрчлөлтийг хоёр янзаар хийж байгаа. Эхний бүлэг хүмүүс өөрийнхөө сонгосон нь зургаа, долоон жилийн цалин дотроосоо аль өндөр таван жилийг сонгох боломжтой. Үүнийг нь бид шууд газар дээр нь бодолтыг хийгээд өгчхөж байна. Үүнээс гадна тэтгэвэр тогтоолгочихсон байгаа зургаа, долоон жилээ болиод өөр үеийн таван жилийг сонгох сонирхолтой хүмүүс бий. Ийм хүмүүс хэлтэс дээр биечлэн ирж хүсэлтээ өгнө. Өгөхдөө өөр сонгох таван жилээ тодорхойлоод И-Монголиа юм уу бар кодтой QR лавлагааг И-Монголиас авч сонголтоо хийгээд өөрчлүүлэх боломжтой. Энэ сонголт бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хийгдэнэ.

-Иргэд бодолтоо хийлгэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Тэтгэврийн материалыг бид цахимаар болон цаасан хэлбэрээр хүлээж авч байна. Харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс дээр биеэр хүрээд ирж байгаа хүмүүст тэр дор нь өргөдлийн маягт бөглүүлээд үйлчилгээгээ үзүүлж байна. Цахимаар бол daatguulagch.ndaatgal.mn сайтаар ороод хүсэлтээ өгч болно.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 25 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 47 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 28 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 39 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 45 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 14 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 26 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 40 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 47 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 53 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 14 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top