x

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаарх судалгааны үр дүнг танилцууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний бусад хууль тогтоомж нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод хэрхэн нийцэж буй талаарх судалгаа”-г Богд судалгааны хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн бөгөөд тус судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өчигдөр /2023 оны 12 дугаар сарын 13/ Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын засгийн газрын 2 болон 3 дугаар нэгтгэсэн тайлангийн зөвлөмжийн танилцуулга”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон үндэсний хууль тогтоомж нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод нийцэж буй байдлын судалгааны үр дүнгийн танилцуулга”-ыг Богд судалгааны хүрээлэнгийн судлаач Р.Лхагвабаяр нар тус тус танилцууллаа.

Түүнчлэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын зүгээс санаачлан зохион байгуулсан “Нотлох баримтад суурилан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бодлого боловсруулж, хэрэгжүүлж буй байдал судалгааны үр дүнгийн танилцуулга”-ыг Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат, “Хүртээмжтэй хотыг бүтээхэд мэдээлэл цуглуулах туршлага” сэдэвтэй илтгэлийг Хүртээмжтэйхотуудын төвийн зохицуулагч, Хотын асуудал эрхэлсэн үндэсний хүрээлэнгийн (NIUA) төслийн зохицуулагч Уцав Чоудхури нар тус тус танилцууллаа.

Тус хэлэлцүүлэгт холбогдох мэргэжилтэн, эрдэмтэн, багш судлаач болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын 90 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хурлыг нээж ЮНЕСКО-ийн Зүүн өмнөд ази дахь төлөөлөгчийн газрын Захирал Шахбаз Хан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир нар үг хэллээ.

Хурлын төгсгөлд судалгааны үр дүнгээс гарсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх замын зураглалыг боловсруулах нь сэдэвт хэлэлцүүлэг өрнөж, оролцогчид Монгол Улсад хүртээмжтэй нийгмийг бүтээх талаар санал солилцлоо.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 14 цаг 19 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 41 мин 1924 оны Үндсэн хууль 16 цаг 22 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 16 цаг 33 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 39 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 18 цаг 8 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 19 цаг 20 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 19 цаг 34 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 41 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 47 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 21 цаг 8 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top