Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 18 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хоёр хэргийг нөхөн илрүүлжээ.
Тодруулбал,
-
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо үерийн далан дотроос 2005 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр иргэн Б-ийн цогцос олон тооны шархтай олдсон.
-
Тус дүүргийн 11 дүгээр хороо жалганд 2006 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр иргэн О-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 18 жилийн дараа нөхөн илрүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.