Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан тохиолдол гарчээ. Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг үйлдлийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэлд авч, зөрчил шалгах ажиллагааг байна. Буруутай иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулах бөгөөд нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Шатахуунд дарааллаас болж бусдын биед халдсан хэргийг цагдаа шалгаж байна
Санал болгох
Сэтгэгдэл (1)