Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн шөнө шатжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 11-12-нд шилжих шөнө буюу үүрийн 04:00 цаг орчимд сургуулийн барилгад гал гарсан байна.
Одоогийн байдлаар галын шалтгаан нөхцөл тодорхой болоогүй байгаа бөгөөд галд ямар нэгэн хүн өртсөн тухай мэдээлэл ирээгүй байна. Эхний ээлжид сургуулийн ойролцоох дэлгүүр, аж ахуй нэгжийнхэн яаралтай арга хэмжээ авч, улмаар Онцгой байдал очиж галыг бүрэн унтраасан байна.
Мөн өнөөдөр үүссэн нөхцөл байддаас шалтгаалж тус сумын халаалтын шугамд засвар хийх болсон учир сургууль, цэцэрлэг ажиллахгүй байх захирамж гарчээ.