x

Сэтгэл ханамж, аз жаргалтай байдал нь авлигатай тэмцэхэд нөлөөлдөг

Энэхүү нийтлэлд 2022 оны “Авлига ба амьдралын сэтгэл ханамж: шилжилтийн үе” нэртэй судалгааны хураангуйг оруулсан болно. Судалгааг Эстонийн Таллин хотын Бизнесийн Сургуулийн Гайгысыз Ашыровтой болон Удирдлагын тэнхимийн доктор Лука Андриани нар гүйцэтгэн Киклос сэтгүүлд нийтэлсэн байна.

Аз жаргал, сэтгэл ханамжтай байдал нь хувь хүний ололт амжилт төдийгүй нийгмийн ахиц дэвшлийн гол тулгуур юм. Хувь хүн аз жаргалтай, сэтгэл ханамжтай байснаар хүрээлэн буй орчин, нийгэмдээ илүү тууштай, оролцоотой байдаг. Тиймээс судалгааны чухал асуудал нь дараах асуулт байв.

Сэтгэл ханамжтай, аз жаргалтай байх нь авлигатай тэмцэхэд нөлөөлөх үү?

Авлигын үр дагаварт нийтийн эрх ашгийг хамгаалахад зарцуулагдах хөрөнгө багасаж, улс орны аюулгүй байдал, төрийн үйлчилгээ муудах зэргээр нийгэм-эдийн засагт гажуудал үүсдэг. Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд төрөөс хэрэгжүүлэх бодлого, хууль тогтоомж чухал хэдий ч ижил төстэй хууль тогтоомжууд зарим оронд илүү сайн хэрэгжих тохиолдол байдаг. Тиймээс авлигатай тэмцэхэд зөвхөн зохих төрийн бодлого болоод хууль тогтоомжоос гадна нийгмийн дэмжлэг, олон нийтийн оролцоо чухал юм.

Судалгааны үр дүнгээс дараах санал зөвлөмжийг гаргажээ:

·         Амьдралын нөхцөл, санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байгаа хүмүүс авлигын хэргийн талаар мэдээлэх магадлал өндөр байдаг.

·         Мөн сэтгэл хангалуун байгаа хүмүүс авлигын эсрэг бусад хүмүүсийн үйлдэл өөрчлөлт авчирна гэдэгт илүү итгэдэг.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд ба "Happiness gap": 

Тус судалгааг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад хийхэд хүйтэн дайны дараа авлигын эсрэг олон шинэчлэл хийсэн ч зах зээлийн эдийн засагт шилжих институцын шилжилтийг хөнгөвчлөхийн тулд авлига, хахууль өргөн хэмжээнд тархсан хэвээр байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд эдгээр улсууд Баруун Европын бусад орнуудтай эдийн засгийн хөгжлийн хувьд дөхөж очихуйц хэмжээнд хүрсэн хэдий ч хөрш зэргэлдээх орнуудтайгаа харьцуулахад ард иргэд нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байна. Үүнээс дүгнэхэд Төв болон Зүүн Европын орнуудад “Happiness gap” гэж нэрлэгдэх үзэгдэл бий болсон.

"Happiness gap"  гэдэг нь чөлөөт, зах зээлийн эдийн засаг, ардчилсан засаглалын шинэ хэв маягаас үүдэн нийгэмд үүсэж буй ажилгүйдэл, ядуурлын улмаас ард иргэд амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байх үзэгдэл юм. Шинэ нөхцөл байдалд хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа төрийн байгууллагуудтай холбон тайлбарлаж, нийгэмд гэрэл гэгээ,  сайн сайхан байдал дутагдаж байгаагийн хариуцлагыг эцсийн эцэст төр хүлээх ёстой гэж үзэх болсон. Тиймээс иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулж, нийтээрээ хангалуун байх бодлого хэрэгжүүлснээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд эергээр нөлөөлнө гэж үзэж байна.

Нийгэм-эдийн засгийн нөөц ард иргэдэд хүртээмжтэй байснаар иргэд нь сэтгэл хангалуун /аз жаргалтай/ болж, төр засгаас баталсан хууль тогтоомжийг илүү үнэнчээр дагаж мөрддөг.

Тэгш бус байдал нэмэгдсэнээр хувь хүмүүсийн амьдралын сэтгэл ханамж буурч байгаа нь иргэдийг хууль тогтоомжид захирагддаггүй, нийгмийн эсрэг зан үйлд хүлцэнгүй болгож байна. Нийгэмд харш, хууль бус зан үйл нь нийгэмд үзүүлэх зарлагын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ утгаараа сэтгэл хангалуун байдал, аз жаргал нь мөнгөтэй хамааралтай байж болох юм.

Бодлого боловсруулагчид иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилго дор зах зээлийн бус үйлчилгээний бодлогын талаар үр дүнтэй зардал, үр ашгийн дүн шинжилгээ хийж иргэдийн амьдралын сэтгэл ханамжийг сайжруулах  үзүүлэлтүүдийг тооцоолох нь зохистой. Хэдийгээр авлигын асуудал байсаар байх магадлалтай ч ард иргэд нь авлигыг үл хүлцдэг болох нь авлигатай тэмцэх гол үндэс юм.

Эх сурвалж: http://blogs.bbk.ac.uk/ 

Нийтэлсэн: Авилгатайтэмцэх газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 16 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 13 цаг 38 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 19 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 29 мин Энгийнийг ухаалгаар 15 цаг 36 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 5 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 17 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 18 цаг 31 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 18 цаг 38 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 19 цаг 44 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 5 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top