Шатахууны хомсдол үүсч, иргэд шөнө дөл болтол дугаарлах болсон. Тэгвэл шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаар уул Уурхайн сайд мэдээлэл хийж байна.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:
-"Энэ сард БНХАУ-аас 31,500 тонн дизель түлш захиалсан. Энэ түлшний эхний 5,000 тонн нь өнөөдөр ирнэ. Дизель түлшний нөөцлөлт их байна. ШТС-дад бөөний үнээс хямд зарж байгаа учир колонкуудаас бөөнөөр нь авч дамлан шаглах процесс байна. Тиймээс Улаанбаатар хотоос падаангүй буюу ямар нэгэн захиалгагүй дизель түлш хөдөө орон нутаг руу гаргахыг өнөөдрөөс хориглож байна. Товчоонууд дээр хяналт тавина. Дизелийн хэрэглээ бол жил тутам нэмэгдэж байна. Жилд хамгийн ихдээ 90 мянган тонн хэрэглэдэг байсан бол 120-130 мянган тонн болж өссөн. Энэ манай уул уурхайн үйлдвэрлэл өссөнтэй холбоотой.
АИ92 бензин 18000 тонныг ОХУ-аас ачуулсан. Тал нь Оросын нутагтявж байна,тал нь Монголын нутагт орж ирсэн. Ойрын хоёр хоногтоо хомдолоос гарна. АИ92 бензины үнэөсөхгүй, өсөх шалтгаан байхгүй. ОХУ-тай таван жилийн тогтворвортой үнийн гэрээ хийсэн. Харин ч үнэ хямдарч байгаа. Дэлхийн зах зээл дээр 100 доллар давчихаад байхад бид 75 доллараар авч байсан. ОХУ манайд нийлүүлэлтээ зогсоогоогүй, бууруулаагүй. Дотооддоо хомсдолтой байсан учраас манайхыг хязгаарласан. Манай нэмэлт хэрэглээг хангаж чадахаа больсон. Одоо бол хэвийн нийлүүлэгдэж эхэлсэн" гэв.