x

Ерөнхийлөгчийн асан Х.Баттулгын өршөөлөөр суллагдсан ч буцаж хоригдсон Б.Махбалын гомдлыг хэлэлцэнэ

Шүүхээс Б.Махбалыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн.

Багануур дүүргийн прокурорын газраас ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай дүгнэлт үйлдэж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн байдаг.

Дээрх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ “... Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалд оногдуулсан хорих ялаас 25 хувийг уучилсан. Шүүх энэхүү ялыг ялтны биеэр эдэлсэн ялд оруулан тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...” гэсэн.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хуульд 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд тус ялынхаа 3/2-оос доошгүй хувийг биечлэн эдэлсэн тохиолдолд хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож болохоор хуульчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг уучилсан байхад шүүх уг ялыг ялтны ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь  үндэслэлгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл Б.Махбалыг гурван сар 11 хоногийн өмнө магадлангийн хуралд оруулж сулласныг буруу гэж дүгнэж, үлдсэн хугацааг биечлэн эдлүүлэхийн тулд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн.

Гэвч Б.Махбал болон түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нар уг шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэх УДШ-ийн хурал зарлалаа. Тодруулбал энэ лхагва гараг /2023.12.13/-т Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51 дүгээр магадлалтай гомдлыг хэлэлцэнэ.

Хэргийг сануулахад, Б.Махбалд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн амь насыг ажлын байран дээр нь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял оноосон байдаг.

eguur.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.157)
    алуурчин ялаа гүйцэд эдлэ!
    2023 оны 12 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 37 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 13 цаг 59 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 40 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 15 цаг 57 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 26 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 38 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 18 цаг 52 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 18 цаг 59 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 5 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 26 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top