Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг сулласан гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл түүнийг суллагдаагүй гэж шүүхээс нэгэн эх сурвалж мэдээлжээ.
Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг суллаагүй. Түүнийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413 дугаар хорих ангиас Нийслэлийн Баянзүрх дүүргийн 441 дүгээр хорих ангид шилжүүлэн хорьж байгаа гэсэн байна.
2023 оны дөрөвдүгээр сард шүүхээс түүнийг хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан зэрэг дөрвөн зүйл ангиар гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, гурван жил 10 сарын хорих ялыг оноосон юм.