Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэрс дунд ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг байсан боловч оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүсч буй талаар Түр хорооны даргын зүгээс мэдэгдсэн.
Тэгвэл Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа "Миний дүүгийн үснээс үхэлд хүргэх хэмжээний хүнцэл илэрсэн нь түүнийг хордуулсныг нотолж байна" хэмээн ноцтой мэдээлэл хийсэн юм.
Харин Нүүрсний сонсголын түр хорооны дарга, сайд Б.Энхбаяр "Ар гэрийнхэн нь надад "Б.Ганхуягийг хордуулсан байна, гарга" гэж байнга ханддаг. Хордуулсан гэх ноцтой асуудлаар хандсан учраас ЭЦА-нд чиглэл өгч, шалгуулж байгаа. Шалгалтын үр дүн гарсны дараа олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэв.