x

"Хаана ч явсан нэгнийгээ үргэлж хамгаална гэсэн тангарагтай мэт амьдардаг"

Мөнх-Өнөрийн Гансүх, Гантөмөр нарыг бид "Редакцийн зочин" буландаа урьж ярилцлаа. 

Тэд хоорондоо “усны дусал шиг” адилхан бөгөөд хааяа ээж нь хүртэл андуурдаг байна. Ихрүүд өдгөө “Оюу толгой” компанид ажилладаг юм.

-Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?  

-Биднийг Мөнх-Өнөрийн Гансүх, Мөнх-Өнөрийн Гантөмөр гэдэг. Одоо 23 настай. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. Ээжтэйгээ, хоёр дүүтэйгээ тавуулаа амьдардаг.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Бид “Эрдмийн гэгээ” 2-р сургуульд 1-9 дүгээр ангиа дүүргэсэн. Ингээд 2010 онд Өмнөговь аймгийн Политехник коллежийг барилгын засварчин мэргэжлээр төгссөн.  

-Хоёуланг тань “Оюу толгой” компанид ажилладаг гэж дуулсан. Юу хийдэг вэ?

М.Гансүх: -Одоо “Оюу толгой”-н “MCS property LLC”  компанид гүний уурхайд ажилладаг. Энд ажиллаад бараг нэг жил болж байна.

М.Гантөмөр: - “Blue fin” компанид гал тогоонд ажилладаг. Одоо 6 сар л хүрэх гэж байна.

-Та хоёр ажлын байрандаа ч хамт байдаг уу?

-Үгүй ээ, ажил дээрээ бол тусдаа байрлаж ажилладаг. Өөр өөрсдийнхөө ажилладаг компанийнхаа хүмүүстэй байрладаг.

-Ихрүүдийг зан чанар хийгээд давуу болон сул тал нь адилхан байдаг байх гэсэн нийтлэг ойлголт байдаг шүү дээ. Та хоёрын тухайд ямар бол?

М.Гантөмөр: -Архи, дарс хэрэглэдэггүй, тамхи татахгүй, элдэв янзын зан байхгүй л гэж өөрийгөө дүгнэнэ. Бид ер нь яг л өөрсдийнхөөрөө, үг дуу цөөтэй хүмүүс.

М.Гансүх: -Би олонтой ажиллаад, нийгэмшээд ч гэдэг юм уу, арай өөр болсон. Өмнө нь үг дуу цөөтэй, бүрэг ичимхий талдаа байсан /инээв/. Бусдаас нэг их ялгараад байх өвөрмөц зан чанар ер нь байхгүй ээ. Бусадтай эвтэй, хүн чанартай л харилцахыг хичээдэг дээ.

-Та хоёрын хэн нь илүү ажилсаг вэ?

М.Гансүх: -Би илүү ажилсаг байх шүү /инээв/. Гэртээ ер зүгээр суудаггүй, гэр орны ажлаа би л хийдэг дээ. Харин Гантөмөр бол хоол гоё хийдэг. Ер нь тэгээд хамт байхдаа ажлаа хуваагаад л амжуулахыг боддог юм.

-Ярилцаж суугаа би хүртэл та хоёрыг ялгахгүй байна. Ер нь та хоёрт андуурагдаж явсан “том пакт” хэр их байдаг юм бэ?

М.Гантөмөр: -Их олон шүү. Байнга шахуу л андуурагддаг. Жишээ нь, манай Гансүх шүлэг цээжлэх их дургүй. Харин би болохоор амархан цээжилчихдэг хүүхэд байлаа.

Багшдаа шалгуулах болохоор ариун цэврийн өрөө орчихоод ирье гэж хэлээд дээгүүрх  хувцсаа сольж өмсөөд орж ирээд би өмнөөс нь шүлгээ уншчихна.

М.Гансүх: Одоо ч ажиллаж байгаа газартаа байнга андуурагддаг. Гантөмөрийн компанийнхан надтай мэндлэхээр нь би дуугардаггүй юм. Тэгэхээр их гайхаж хараад байдаг шүү /инээв/.

-Гэрийнхэн нь анхнаасаа л ялгадаг байсан уу?

М.Гантөмөр: -Ээж бид хоёрыг олох үед эхо сайн хөгжөөгүй байсан юм шиг байна лээ. Ихэр гэдгийг маань ээж өөрөө ч мэдээгүй байж. Төрөхдөө л мэдсэн гэдэг. Ээж одоо ч хааяа ялгадаггүй, андуурах гээд байдаг юм /инээв/. Би багадаа их ороодог байсан гэсэн. Тэгээд гаранд маань нэг улаан уяа зүүж өгөөд, түүгээр биднийг ялгадаг байсан гэнэ лээ.

М.Гансүх: -Жаахан том болоод, нөгөө уяагаа алга болгоод /инээлдэв/. Ээж одоо ч гэсэн хааяа сайн ялгахгүй байдаг шүү. Гэхдээ би одоо ээмэгтэй, нөгөө ихэр маань ээмэггүй болохоор хэн ч ялгах хэмжээнд байгаа байх.

-Та хоёрт дундын найз хэр олон байдаг вэ?

М.Гансүх: -Ер нь их байдаг. Би танилцаагүй найзыгаа нөгөө ихэртээ танилцуулаад найзалчихдаг. Ер нь дундын найз голдуу их байгаа.

-Хоорондоо ажлаа сольж хийж үзье гэж бодож байсан уу. Нэгнийхээ ажлыг хэр сонирхдог вэ?

М.Гантөмөр: Мэдэхгүй учраас сонирхдоггүй. Гэхдээ нөгөө ихрийнхээ ажлыг нэг өдөр хийж үзмээр санагддаг л байсан.

М.Гансүх: -Хүмүүст ихэр гэхээр их гайхаад байдаг л даа. Бараг ажил дээрээ солигдоод очвол анзаарахгүй байх аа /инээв/.

-Спортоор хичээллэдэг үү ?

М.Гансүх: Би сагс, волейбол тоглох их сонирхолтой. Бас зураг зурдаг хоббитой.

М.Гантөмөр: Би сагс, волейболд нэг их сайн биш. Харин цана, чаргаар гулгах сонирхолтой.

-Хоорондоо муудалцдаг уу. Бас нэгийгээ хэр их өмөөрч, хамгаалдаг вэ?

М.Гансүх: -Багадаа байнга муудалцаж, зодолддог байсан. Одоо бол хоёр биендээ их амь. Ер нь ойлголцдог болсон гэх үү дээ. Хаана ч явсан нэгнийгээ үргэлж хамгаалж явна гэсэн тангарагтай мэт амьдардаг. 

М.Гантөмөр: -Их өмөөрдөг. Маш их хамгаалдаг. Нэгнийхээ төлөө юу ч хийхэд буцахгүй ээ л гэж боддог доо.

-Танай удамд ихрүүд бий юу?  

М.Гансүх: -Манай удамд ихэр хүн ерөөсөө байдаггүй гэсэн.

-Нэгнээсээ хол байж үзсэн үү. Үзсэн бол хэр удаан хугацаагаар хол байсан бэ?  

М.Гансүх: -Хамгийн дээд тал нь долоон сар хол байж үзсэн. Би Өмнөговь аймгийн төвд Олон нийттэй харилцах цагдаа хийдэг байсан юм. Би уг нь цагдаа юм уу, цэргийн байгууллагад ажиллах их сонирхолтой ч, нэг л болж өгөхгүй байсаар “Оюу толгой”-д ажилд орсон юм л даа. Анх энд ажилд орох саналыг манай ихэр надад тавьж байсан. Тэгээд би анкет өгөөд, ажилд орж, одоо бараг жил орчим болж байна.

-Анх ажилд орж байсан үеэ хүн ер мартдаггүй санагддаг юм. Та хоёр ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ? 

М.Гантөмөр: -Анх ажлын гараагаа ээжийнхээ дүүгийн барилгын компаниас эхэлж байсан. Гэхдээ тэнд нэг их удаагүй.

М.Гансүх: -Би ер нь олон газар ажилласан юм байна. Одоогийн ажилдаа тогтвор суурьшилтай ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Ихрүүдийн баярыг тэмдэглэдэг үү. Ихрүүдийн баярт оролцож байсан уу?

М.Гансүх: Үгүй. Ерөөсөө тэмдэглэж байгаагүй юм байна. Манай энд тийм баяр ерөөсөө болдоггүй болохоор сайн мэдэггүй байсан. Харин ихрүүдийн баярт орж үзэх юмсан гэсэн бодол бол байдаг.

-Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг вэ?

М.Гантөмөр: -Бага байхад ээж маань байнга тэмдэглэж өгдөг байсан. 18 хүрээд, түүнээс хойш Гансүх маань хол, хааяа хамт байж таарахгүй байдаг болохоор ер нь хамтдаа тэмдэглээгүй удсан байна.

-Монголчууд ихрүүдийн тухай ярихдаа нэг нь өвдөхөөр нөгөөх нь дагаж өвддөг гэж ярьдаг. Энэ үнэн болов уу?

М.Гантөмөр: -Бага байхад л их өвддөг байсан гэсэн. Тэгээд ээж маань ламд үзүүлээд, амь салгуулах ёстой гээд засал хүртэл хийлгээд, бид хоёрт нэг улаан уяа зүүж өгснөөс хойш гайгүй болсон гэдэг юм. Одоо ер нь бол бие биенээ бараг дагаж өвдөггүй ээ.

-Ихрүүд маань ирээдүйд хэн болохыг хүсдэг вэ?

М.Гансүх:-Бид хоёр өөр өөрсдийн гэсэн амьдралтай, гэр бүлтэй болоод ээжийнхээ ачийг хариулна даа.

-Ярилцсанд баярлалаа.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 19 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 1 цаг 9 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 1 цаг 19 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 58 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 19 цаг 50 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 40 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 52 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 21 цаг 57 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 23 цаг 14 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 23 цаг 22 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 43 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна Өчигдөр 09 цаг 45 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Өчигдөр 09 цаг 41 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмб... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top