x

"Хаалга андуурсан" нүүрсний сонсгол харин ч зөвийн үүдийг нээв

Удтал хүлээлгэсэн нүүрсний сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Сонсголыг анх асуудал нь сөхөгдсөн төрийн өмчит “ЭрдэнэсТавантолгой”-гоос биш, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниас эхлүүлсэн нь зарим талаар маргаан дагуулаад байсан билээ. Ялангуяа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс. Учир нь Өмнөговь аймаг нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг “Тавантолгой” хувьцаат компанийн 20 орчим хувийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн, “Ажнай” группийн Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Үүнээсээ болоод “нүүрсний хулгайн” хам хэрэгтэн болчихоод шалгуулж байгаа.

Гэвч өчигдөр эхэлсэн хэлэлцүүлгээс харвал энэ нь тийм ч муу үр дүнд хүргэхгүй бололтой. “Ажнай” Бат-Эрдэнийн хийсэн хэргийг томруулдаг шилээр харуулах зорилготой эхэлсэн сонсголын ажиллагаа том хувьцаа эзэмшигч буюу аймгийн ИТХ-ын шийдвэрүүд лүү эргээд явчих шиг боллоо. Учир нь “Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ нь есөн гишүүнтэй, түүний тав нь 51 хувийн төлөөлөл, дөрөв нь 49 хувийн буюу хувийн хэвшлийн төлөөлөл байдаг. Ер нь бол байсан. (Энэ жилээс 10 гишүүнтэй болсон сураг байна) Тэгэхээр компанийн үйл ажилагаатай холбоотой аливаа шийдвэр олонхийн саналаар гардаг аа гэсэн үг. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг 2009-2011 он хүртэл ТУЗ-ийн даргаар томилох шийдвэр ч гэсэн ТУЗ-өөс гарсан. Яагаад, ямар үндэслэлээр Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар томилсон, хэн санал оруулсан юм бэ? гэхэд ажил хариуцаж байсан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, гишүүдээс хариулт өгөх хүн гарсангүй.

Харин ч эсрэгээрээ “Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн ТУЗ-ийн даргаар ажилласан гурван жилд компани алдагдал хүлээсэн. Уурхайн амнаас Хятадад нийлүүлдэг нүүрсний үнийг нэг ч удаа (2009-2011 он хүртэл) нэмээгүй. Хувийнхаа “Тавантолгой транс”-ийн орлого, ашгийн төлөө л явсан. Хувьцаа эзэмшигчдын ноогдол ашиг, компанийн ашгийг нэмэгдүүлэх талаар юу ч хийгээгүй” гэж ярив. Том хувьцаа эзэмшигчид яагаад юу ч хийгээгүй юм бэ, тэр үед? гэж асуусан чинь хариулах хариулт байхгүй. Яагаад Д.Бат-Эрдэнийг томилсон талаар санаж байгаа ч хүн алга. Ерөнхийдөө л нэг Д.Бат-Эрдэнээс өөр эзэнгүй компани юм шиг л харагдаж байна. “49 хувийн чинь 60-70 хувийг нь Д.Бат-Эрдэнэ эзэмшдэг болохоороо” гэдэг үгийг хэдэн ч удаа хэлэв. Үлдсэн 70 хувийг эзэмшдэг нөхөд ямар ч хариуцлага хүлээхгүй гэнэ ээ.   

Эцэст Т.Доржханд (Хянан шалгах түр хорооны гишүүн) гишүүн арай гэж нэг гарц, гаргалгаа, шалтгаант холбоог нь олж харав. Ерөөсөө энэ төрийн өмчийн компани гэдэг чинь бүгд дампуурчихсан юм байна. ТУЗ-ийн гишүүн гээд дандаа улстөрчид очоод суучихдаг юм байна. Төрийн өмчийн компаниудыг татан буулгах, хувьчлах хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд манай мэргэн жолоодогч МАН-ын дарга У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын үед хийгдсэн хувийн өмчийг нийгэмчлэх ажиллагааны хойдын дүр зураг тодорхой болов оо гэж. Өнөө цагийн төрийн албан хаагч нар, дарга улстөрчид өмнөхөөсөө илүү чадвартай, ёс суртахуунтай болсон гэх ямар ч баримт, нотолгоо байхгүй. Харин ч илүү авах, идэхийн дон шүгэлсэн авилгачид, хулгайчид төрд суух болсон гэдгийг бол сүүлийн хоёр парламентын хугацаанд гарсан авилгын гэмт хэргүүд, ЖДҮ зээл, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэргүүд нотолж байгаа. Нэг хоёроороо ч биш, нийтээрээ, намаараа очоод хулгайлчихсан байгаа шүү дээ.

Тэгээд одоо “Д.Бат-Эрдэнэ хувийнхаа компанийн ашгийн төлөө л явсан, хувьцаат компанийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй” гэж мянга яриад яах юм бэ. Хэн ч байсан мэдээж хувийнхаа өмч хөрөнгөний төлөө явна. УИХ-ын гишүүн байлаа ч тэр. Тэгвэл төрийн компанийн төлөө хэн явах вэ? Төрийн өмч бол эзэнгүй өмч шүү. Төрийн өмчин дээр хэн эрх мэдэлтэй нь эзэн сууж, намдаа, хувьдаа иддэг шүү гэж сүүлийн 20, 30 жил л ярьж байгаа.

Уг нь бол орон нутгийн "Тавантолгой" чинь төрийн өмчит биш, орон нутгийн өмчит компани. Өмчийн эзэн нь Өмнөговь аймгийн засаг захиргаа, ИТХ буюу орон нутгийн иргэд. Тийм болохоор компанид хулгай зэлгий гарсан бол аймгийн ИТХ энд санаа тавих, шалгалт шүүлгээ явуулаад иргэддээ тайлагнах ёстой. Харин яаж яваад УИХ дээр асуудал нь ороод ирсэн бэ гэдгийг өмнө хэлсэн. "Ажнай" Бат-Эрдэнэ гэдэг хүний хийсэн хулгай булхайг тодруулж, томруулж харуулахын тулд л сонсголыг явуулж байх шиг байна.   

Одоо араас нь “Эрдэнэс Тавантолгой”-н асуудал сонсгол дээр орж ирэхээр чухам юу болох бол? "Тавантолгой" чинь ядаж 49 хувь нь хувийн өмч шүү дээ. Хажуудаа хяналттай. Атал "Эрдэнэс Тавантолгой" чинь бараг 100 хувь төрийн өмч. ТУЗ-ийн гишүүд нь бүгд төрөөс томилогдсон шүү дээ. Хамаг томхулгай чинь тэнд яригдаж байгаа шүү дээ. Ёстой нөгөө “Хүрээний бузрыг ухвал далай” л болох байх. Энэ янзаараа сонсгол ч гэсэн тэр хүртэл үргэлжилж чадах болов уу. Эргэлзээтэй...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 13 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 13 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 16 цаг 43 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 11 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 18 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 28 мин 1968 оны Чехословакийн хавар 17 цаг 55 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 9 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 19 цаг 43 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 19 цаг 52 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 13 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 3 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 13 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 21 цаг 52 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top