x

Цагдан хоригдсон иргэдийн хохирлыг “ЁС ТӨДИЙ” гаргаж байгааг өөрчлөх ёстой

Эрх зүйн соёл ТББ-ын судлаач, өмгөөлөгч Г.Байгальтай ярилцлаа. Тус ТББ нь хууль бусаар цагдан хоригдоод цагаатгагдсан иргэдийн хохирлыг төрөөс нэхэмжлэх талаар бие даасан судалгааны ажлыг хийж дуусаад, тодорхой иргэдийн хохирлыг нэхэмжлэн гаргуулаад байгаа юм.

-Хууль бусаар цагдан хоригдсон иргэд эрхээ сэргээлгэхээр эргээд шүүхэд хандах хандлага ер нь байдаг уу?

-Шүүхийн байгууллагын шинэтгэлийн хүрээнд шүүхийн шийдвэрийн цахим сантай болсон явдал нь иргэд, олон нийт, судлаачидын өмнө шүүхийн шийдвэрийг судлаж  хууль хэрэглээ болон шүүхийн шийдвэр хэрхэн гарч буй жишгийг судлах боломж олгосон. Судалгааны явцад хууль бусаар цагдан хоригдсон этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, өөрт учирсан хохирлоо барагдуулахаар шүүхэд хандах явдал харьцангуй бага байгаа нь харагдсан. Иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэдгээ мэдэхгүйгээс болдог байх гэсэн таамаглал дэвшүүлж байсан бол бодит байдал дээр дээрх иргэд эрхээ мэддэг боловч өмнөх цагаатгагдсан, хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин сэргээж болзошгүй гэсэн айдастай, хуулийн байгууллагад итгэх итгэлгүй болсон нь энэ төрлийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг харьцангуй бага гарахад нөлөөлж байна. Гэвч хууль бусаар цагдан хоригдсонтой холбоотой хохирлоо барагдуулахаар хандахад ямарваа нэгэн байдлаар өмнөх хэрэг сэргэх зэрэг эрсдэл байхгүй. Гол нь үүнийг мэргэжлийн өмгөөлөгчдөөс зөвлөгөөгөө аваад хандах шаардлагатай байна.

-Хууль бусаар цагдан хоригдсон болон хэрэгт шалгагдсан иргэдэд ямар байдлаар хохирол бий болдог вэ?

- Шүүхийн практикаас харахад хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргах иргэд өөрт учирсан хохирлоо дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: цагдан хоригдох хугацаанд  иргэд ажил хийж  цалин хөлс авах боломжгүй болдог ба аваагүй цалин хөлс, олох байсан орлого нэхэмжилдэг, мөн эрүүл мэндэд учирсан хохирол, өмгөөлөгчийн болон замын зардал, нэр төр алдар хүндээрээ хохирсны төлбөр, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэдэг. Ер нь цагдан хоригдох хугацаанд тухайн хүн гэр бүлээс салах, ажлаас халагдах, сургуулиас хасагдах, нийгэмд эзлэх байр суурь унах, нэр төр гутах, өвчин тусах, өр зээлэнд унах гээд тухайн хүнийг маш ихээр хохироодог бөгөөд хүний ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх гээд үндсэн эрхүүд зөрчигддөг сөрөг талтай.

-Шүүхэд хандвал үнэхээр хохирлоо нөхөн төлүүлж чадна гэж үү?

-2002 оны ЭБШТХ –ийн 14-р бүлэгт Хэрэг бүртгэгч прокурор шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас хууль бусаар цагдан хоригдсоны хохирол барагдуулах, нөхөн төлбөр гаргуулах тухай зохицуулалт оруулснаас гадна иргэний хуулинд “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан.  Иргэд иргэний хуулийн дээрх заалтын дагуу хохирлоо төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргах боломжтой. Нэхэмжлэлдээ эдийн болон эдийн бус хохирлоо арилгуулахаар шаардаж болох бөгөөд шүүхийн жишгээс харахад нэхэмжлэгч нарт “тодорхой хэмжээнд” хохирол гаргаж өгч байгаа нь харагдаж байна.

-“Тодорхой хэмжээ” гэдгээ тодруулахгүй юу? Яг ямар хэмжээнд хохирол гаргаж байна вэ?

-Манай иргэний хуульд нэхэмжлэгч өөрийн нэхэмжлийн шаардлагаа тодорхойлж түүнийгээ нотлох үүрэгтэй байдаг. Иргэд хууль бусаар цагдан хоригдсон тохиолдолд эдийн болон эдийн бус хохирлоо тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргана.  Шүүх гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хохирол гаргах эсэхийг шийдвэрлэдэг.  Манай хуульд хууль бусаар цагдан хоригдсоны эдийн хохирлыг тооцох аргачлал байхгүй бөгөөд шүүхийн практикаас харахад эдийн хохирол буюу аваагүй цалин хөлсийг тооцохдоо 3 янзын аргачлал ашиглаж байгаа нь харагдаж байна. Шүүхээс дээрх аргачлалын алийг ашиглаж байгаа болон эдийн бус хохирлыг гаргаж байгаа эсэхээс хамааран харьцангуй өөр өөр шийдвэр гарч байна.

-Яг ямар аргачлал ашиглаж байна?

-Хууль бусаар цагдан хоригдсоны  нэг хоногийг хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр үржүүлж бодох Хоёрт. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажлын дундаж хоногт 21.5 хуваан цагдан хоригдсон хоногоор үржүүлж болох, Гуравт, Дундаж цалин хөлсийг тооцож цагдан хоригдсон хоногт үржиж гаргах аргачлалуудыг ашиглаж байна.  Гэвч хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас аргачлалын аль нэгийг шүүгч өөрийн үзэмжээр ашиглаж  хэргийг шийдвэрлэж байна.

-Эдийн бус хохирол гэдэгт юуг ойлгох вэ? Эдийн бус хохирлыг яаж нотлож байна вэ?

-Эдийн бус хохирол гэдгийг нэр төр гутаагдсаны болон сэтгэл санааны хохирол хамаарна гэж ойлгож болно. Шүүхээс эдийн бус хохирлыг ихэнх тохиолдолд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээс гадна маш бага хэмжээгээр хохирол гаргаж шийдвэрлэж байна. Энэ нь манай улсын хувьд эдийн бус хохирлыг үнэлэх, хэмжих хууль зүйн зохицуулалтгүй, эдийн бус хохирлыг нотлох үүргийг нэхэмжлэгчид оногдуулсан байдагтай холбоотой гэж үзэж байна. Дээрх шалтгаануудын улмаас хохирсон иргэд өөрийн хохирлын багахан хэсгийг л шүүхийн журмаар гаргуулан авч байна.  Жишээ нь: шүүхээс сэтгэл санаагаар хохирсон гэж байгаа бол үүнийгээ нотлохыг шаарддаг. Хууль бусаар цагдан хоригдсон хүн сэтгэл санаагаар хохирсон нь ойлгомжтой бөгөөд шүүхээс сэтгэл санааг хохирсон гэдгийг яаж нотлох юм, эмнэлгийн дүгнэлт, тодорхойлолт байна уу гэх зэргээр нотлох баримт гаргаж өгөхийг шаардаж байгааг буруу гэж судлаачийн зүгээс үзэж байна.

-Манай шүүхийн практикт сэтгэл санааны хохирлоо гаргуулан авсан жишээ хэр их байдаг вэ?

-Ихэнхи тохиолдолд хангадаггүй. Гэвч зарим тохиолдолд сэтгэл санааны хохирлоо гаргуулсан нь ч байна. Жишээ нь, хулгайн гэмт хэрэгт яллагдаж хууль бусаар цагдан хоригдсон нэгэн иргэний сэтгэл санааны хохирол болон нэр төр гутаагдсаны хохиролд тус бүр 6 сая төгрөг нэхэмжлэснийг БЗД-ийн шүүхээс нэр төр гутаагдсаны хохирол 2 сая төгрөг, сэтгэл санааны хохиролд 1 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх жишээтэй.  Энэхүү шийдвэрээс харахад шүүхээс чухам ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь тодорхойгүй байгаа бөгөөд шүүгч тухайн иргэнийг сэтгэл санааны хувьд хохирсон гэж үзээд тодорхой хэмжээнд хохирол гаргасан байна.  

-Бусад улс орнууд сэтгэл санааны хохирлын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж байна. Ямар санаа авахаар хэрэгжүүлэхээр туршлага байгаа болов уу?

-Тодорхой  жишээ дурвал, Япон, Хятад зэрэг улсууд тусгайлсан хуультай бөгөөд нөхөн төлбөрийн доод дээд хэмжээг тогтоож албадлагын арга хэмжээний төрөл, хугацааны урт богино, хохирлын хэмжээ, сэтгэл санааны хямрал бие мах боддийн гэмтэл, цагдаа прокурор шүүгчийн санаатай гэм буруугийн хэлбэр байгаа эсэхийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг тогтоодог, Англид энэ төрлийн хохирлын үнэлгээг хийх үнэлгээчин байдаг бөгөөд ялын хүн хөнгөн, яллах үйл ажиллагаа, мөрдөн байцаалт хэрхэн явагдсан, хохирогчийн бусад гэмт хэрэг үйлдсэн эсэхийг харгалзан хохирлыг үнэлдэг. .      

-Манай улсын хувьд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Манай улсын хувьд одоогийн байдлаар зөвхөн цагдан хоригдсон иргэдийн хохирлыг “ёс төдий” гаргаж байгаа практикыг өөрчилж хүний зөрчигдсөн эрхийг бодитой сэргээдэг болох ёстой. Үүний тулд эрх зүйн орчинг боловсронгуй болгох,  хууль тогтоомж, арга аргачлалыг батлах зайлгүй шаардлагтай байна. Иймдээ ч манай хуулийн фирмийн өмгөөлөгч судлаачид энэ чиглэлээр Нээлттэй нийгэм форумтай хамтран судалгааны ажлууд хийж байгаа хэрэг. Судалгааны ажилтайгаа холбогдуулан зарим хохирсон иргэний хэрэгт өмгөөллийн ажил хийж үр дүнд хүрч байна. Ийм байдлаар хохирсон иргэд байвал Эрх зүйн соёл ТББ-ийн маань  холбогдох /77881818, 99392888/, хохирлоо барагдуулахаар зөвлөгөө тусламж авах бүрэн боломжтой.

umguulugch.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 57 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 3 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 32 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 44 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 58 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 5 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 11 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 32 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top