x

Б.Дэлгэрсайхан: Нэгэнт оруулж ирсэн ногоон автобуснуудыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Нийтийн тээвэр хомсдолтой байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааны газраас зарласан автобусны тендер амжилттай явагдсан. Энэ долоо хоногт шүүхийн байгууллага, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас гомдол, санал гаргахгүй бол баталгаажих юм. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаад автобус нийлүүлэх ажил эхэлнэ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт түгжрэлийг бууруулж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрдэмтэн мэргэжилтнүүд болон төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл ээлжит тавдугаар хурлыг зохион байгуулсан. Үндэсний хороонд багтдаг 40 гаруй байгууллагын гишүүд оролцлоо.

Энэхүү хурлаар,

  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ойрын гол зорилго
  • Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Авто машины хэрэглээг зүй зохистой зохицуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн. 

Тодруулбал, түгжрэлийг бууруулах ойрын гол зорилго нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зүй зохистой зохицуулах явдал хэмээн харж байгаа. Бид Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон түүний харьяа агентлагууд болох Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн газартай хамтран ажиллаж байгаа" гэлээ. 

Мөн энэ үеэр одоо хэр нь Монголд хадгалагдаж байгаа ногоон автобуснуудыг хэрхэн талаар сэтгүүлчдийн асуултад "Ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр орж ирсэн тул авч болдоггүй, хаяж ч болдоггүй нөхцөлд дахиж ормооргүй байна. 100 ногоон автобусны асуудлыг шүүх гэм буруутай гэж шийдээгүй байгаа цагт Улаанбаатар хотоос хүлээж авах боломжгүй. Хууль, шүүхийн байгууллага эцэслэн шийдээд үнэ хэлж эсвэл хуучин автобусны үнээр нь үнэлээд ч юм уу зайлшгүй төлбөрт нь үүнийг ав гэвэл буцаад нийслэлд ирэх байх.

Гэхдээ цаашид яаж шийдэх вэ гэдгийг хараахан ярих боломж байхгүй. Шүүх шийдээгүй байхад бид хөндлөнгөөс ногоон автобусыг гаргана, оруулна гэж байхгүй. Би ойлгохдоо нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан.

Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагон дээр ачаад аль хүртэл аваачих зэрэг нь маш тодорхойгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаад шийдвэрлэнэ" гэж хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 13 цаг 39 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 14 цаг 1 мин 1924 оны Үндсэн хууль 15 цаг 42 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 15 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар 16 цаг 0 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 17 цаг 28 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 18 цаг 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 18 цаг 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 19 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 20 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 20 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top