x

Уурын зуухнаас гарч байгаа агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавина

Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцлоо.

Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, холбогдох албаныхан болон дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлд дулаан, уур үйлдвэрлэгч 174 уурын зуух ажилладаг. Үүний зарим нь мидлинг буюу угаасан нүүрс, зарим нь шигшсэн нүүрс хэрэглэж байна. Агаар, орчны бохирдлыг бууруулах болон хотын бусад асуудалд хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлж, уурын зууханд технологийн шинэчлэл хийх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудтай зөвлөлдөж, санал солилцлоо.

Түүхий нүүрс буюу шигшсэн нүүрс хэрэглэж байгаа уурын зуухнуудыг хамгийн боломжит хугацаанд газ болон агаарын бохирдол гаргахгүй цэвэр эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг судална.

Мөн уурын зуухнаас гарч буй агаарын бохирдлыг багасгах үүднээс шүүлтүүр тавин, стандарт тогтооно. Ингэснээр уурын зуухнуудын агаарт ялгаруулж буй бохирдлын хэмжээг тухайн стандартад нийцүүлэх юм. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ нь тогтоосон стандартаас давж болохгүй” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан, уур үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс гадна мидлинг түлдэг барилгын материал үйлдвэрлэгчдийн төлөөлөл уулзалтад оролцлоо. Хотын захын бүсэд байдаг хотхонууд болон Тэрэлж, Налайх орчимд байрладаг амралтын газруудын зуух тодорхой хэмжээнд асуудал үүсгэдэг. Уг асуудлаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, ирэх оны тавдугаар сарын 15-н гэхэд технологийн өөрчлөлт хийх, үнэ тариф, тээвэрлэлт болон орчны нөхцөлийг сайжруулан ажиллахаар болов.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд төрийн зүгээс тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлбэл технологийн дэвшил хийх боломжтойг онцолж байна. Тиймээс энэ талаар судлан, тодорхой зохицуулалт хийж, түлшний хэрэглээг өөрчлөх боломжтой” хэмээлээ.

2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй 23, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн халаалтын 645 зуухны 489-ийг сайжруулсан түлш, баяжуулсан нүүрсний хэрэглээнд шилжүүлэх, төвлөрсөн дулаан, цахилгаан болон хийн халаалтад холбох байдлаар хэрэглээг нь өөрчилжээ. Ингэснээр 138,539 тонн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 25 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 47 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 28 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 39 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 46 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 14 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 26 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 40 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 47 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 21 цаг 53 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 14 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top