x

Н.Сугар: Шинэ автобуснууд орж ирснээрээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй байна. Шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd нь 165,589,920,000 төгрөгөөр 600 автобус нийлүүлэх санал илгээжээ.

Дээрх хуулийн 27.3 дахь заалтын дагуу уг тендерийн материалыг шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн зүгээс захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа. Шинэ автобуснууд орж ирснээрээ нийтийн тээвэрт парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болохгүй. Маршрутын шинэчлэл хийх, жолооч нарын цалинг нэмэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох гэхчлэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Тендерийн материалд ямар нэг гомдол, санал гарахгүй бол 2023 онд багтаан 300 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Нийслэлээс буюу захиалагчаас автобусанд тавьж буй шаардлагыг танилцуулъя. 

  • 2023 онд үйлдвэрлэсэн байх

  • Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан байх.

  • Зөв талдаа жолооны хүрдтэй байх

  • Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш 

  • Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)

  • Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй байх

  • Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай

  • Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc

  • Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй байх 

  • Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй байх

  • Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш 

  • Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай байх

  • Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно

  • Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат

  • Автомат төвлөрсөн системтэй байх гэх мэт

  • Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй байх 

  • Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай байх

  • Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн байх 

  • Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй байх 

  • Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан байх

  • Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байх

  • Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй байх

  • Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай байх

  • Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй байх

  • Заалны чанга яригчтай байх

  • Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг байх

  • Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцаг байршуулсан байх гэх мэт шаардлага тавьсан. 

Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийн баталгаа нь хоёр жил байх, жолооч нарт сургалт арга зүйгээр хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, их багтаамжийн автобусны ашиглалт, аюулгүй ажиллагааны инженер техникийн ажилчид, болон жолооч нар туршлага судлах боломжоор хангах ёстой гэсэн нэмэлт шаардлагуудыг тавьсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 28 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 50 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 41 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 48 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 17 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 29 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 43 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 50 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 21 цаг 56 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top