x

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна.

Ёслолын арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хүрэлцэн ирсэн хүндэт зочид, гар урчууд, бүтээлч үйлдвэрлэгчдийн төлөөлөлд талархал илэрхийлээд “Засгийн газар хийгээд нийслэлийн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагаа томоохон үүд хаалгыг нээж байна. Эсгий урлал бол Монгол төдийгүй дэлхий дахинд танигдсан байгаль орчинд ээлтэй, “амьсгалдаг” технологи учраас олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Үндэсний хувцас, эсгий урлал, ардын бүжгийг бүтээлч үйлдвэрлэлээр хотын эдийн засгийг нэмэгдүүлэх боломж хэмээн үзэж байна” гэсэн юм.

ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ” нь 2004 оны зургаадугаар сард байгуулагдсан. 80 гаруй улсын 355 хот нэгдсэн бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө соёл, бүтээлч байдал болон инновацад хөрөнгө оруулалт хийж буй хотуудын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий санаачилга юм.

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Улаанбаатар хот “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсноор олон давуу тал бий болж байгаа. Мөн олон улсад танигдах чухал алхмыг хийж байгаагаас гадна олон хоттой хамтран ажиллах боломж бүрдэнэ. Улаанбаатар хот жуулчдад нэгэн зэрэг олон зүйлийг санал болгох боломжтой хот гэдгээрээ онцлогтой. Бүтээлч байх нь тогтвортой хөгжлийн үндэс. Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн албан ёсны оффисыг байгуулахаар ярилцана” хэмээв.

“Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орохын тулд улс орнууд өөрсдийн хотын соёлын үнэт зүйл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өв тээгчдийн нөөц, дэд бүтцийн хөгжлийн онцлогуудаас хамааран соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбараас (уран зохиол, хөгжмийн урлаг, кино урлаг, дизайн урлаг, хоолны урлаг, хэвлэл мэдээллийн урлаг, гар урлал ба ардын урлаг) сонгон хүсэлт хүргүүлдэг. Энэ дагуу “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнөөр ахлуулсан Ажлын хэсэг нарийн судалгаа хийн ажилласнаар ардын урлаг, уламжлалт гар урлал төрлөөр ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хотыг амжилттай бүртгүүллээ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид дэлхийн 355 хоттой ЮНЕСКО-ийн нэрийн дор бүтээлч хамтын ажиллагааг тэлэх боломж бүрдэж буй юм.

 

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Монгол Улсын нийт хүн амын 60 хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. ДНБ-ий 64 хувь буюу 35 их наяд гаруй төгрөгийг Улаанбаатар хот “үйлдвэрлэдэг”. ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд бүртгүүлэх Ажлын хэсгийг хагас жилийн хугацаанд ахлан ажиллалаа. Тус сүлжээнд Улаанбаатар хот нэгдэн орсноор ЖДҮҮ эрхлэгчид шинэ түвшинд гарч, дэлхийн зах зээлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулаад зогсохгүй хотын эдийн засаг, тогтвортой хөгжилд чухал нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ” гэсэн юм.

“Бүтээлч хотуудын сүлжээ” (UCCN)-нд нэгдсэнээр гишүүн хотууд дараах хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүнд:

-Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

-Сайн туршлага, мэдлэг, шилдэг ололт, амжилтаа хуваалцах,

-Соёл, урлагийн солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх,

-Хотуудын туршлагад суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулах,

-Хотын тогтвортой хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хамтран боловсруулах,

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах багтаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 44 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 16 цаг 6 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 47 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 58 мин Энгийнийг ухаалгаар 18 цаг 4 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 33 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 45 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 59 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 21 цаг 6 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 12 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 33 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top