x

Д.Амарбаясгалан: Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчилийг авлига гэж үзэж байгаа

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор тэгш амьдардаг нийгмийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний эрхийг хангах, авлигын эсрэг эрх зүйн багц шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр зэргийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж батлууллаа. Засгийн газар хүний эрхийн хамгийн том зөрчил бол “Авлига” гэж үзэж, 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зорилгоор тодорхой хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлээд байна.

Хүний эрхэд тулгамдаж буй асуудал тэр дундаа хүнсний аюулгүй байдал нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй талаар “Хуванцаргүй Монгол” хөдөлгөөнийг өрнүүлэгч Р.Нямдорж илтгэлдээ дурдав. Ялангуяа хүнс, ахуйдаа хэрэглэж заншсан шар, цэнхэр хуванцар сав нь 10-15 жилийн дараа хүний биед хор нөлөө үзүүлж байгаа учраас үүний эсрэг арга хэмжээ авахыг хүслээ.

Хүний эрхийг хангах Үндэсний хорооны гишүүд хүний эрх тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэгш оролцоог хангах чиглэлээр саналууд дурдав. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 90 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бол сургуулийн насны хүүхдүүдийн 60 орчим хувь нь ЕБС-д суралцаж байна. Тэгш боловсрол олгох чиглэлээр ажиллаж байгааг БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр онцоллоо. Сургуулиас гадна нийгмийн харилцаанд ороход хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явган хүний зам, сургуулийн автобус зэрэг олон асуудал тулгарч буй учраас олон шинэчлэл хийж байж тэгш хамрагдалт бий болж чадна гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 39 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 16 цаг 1 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 42 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар 18 цаг 0 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 28 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 21 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top