"ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 1988 онд ДЭМБ-аас гаргасан байдаг.
Жил бүрийн 12 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Энэ жил манай улс "ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр"-ийг "Олон нийтийн манлайллыг дэмжье" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Монгол Улсад 2023 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын халдвартай нийт 645+37 хүн байна.