x

Сэгсрээд гишгэ!

УИХ-ын ээлжит сонгууль болоход үндсэндээ долоон сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Эрх баригч намын хувьд өнгөрөгч буй оныхоос даруй долоон их наядаар давсан төсөв батлуулж аваад сонгуульдаа орж байна. “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт” нэрээр тавьсан том том мөнгөн дүнтэй төслүүдийн дийлэнх нь сонгуулийн санал худалдан авалт руу урсдаг нь нотлох шаардлагагүй үнэн болсон.

Энэ нөхцөлд улс төрийн хамгийн том сөрөг хүчин болох АН-ын эрх баригчидтай нүүх нүүдэл, хариу мэх юу байх вэ гэдгийг сонгогчид хамгийн ихээр харж, хүлээж байгаа. Энэ ч утгаараа Л.Гантөмөр гэдэг хүний үйл хөдлөлийг, сүүлийн гурван жил тархай бутархай явсан энэ намыг нийлүүлж, нэгтгэж намын даргын үүргийг хүлээж авснаас хойш бараг арван сар, намынхаа тамга, гэрчилгээг гартаа оруулснаас хойш долоон сарын хугацаанд анхааралтай ажиглаж байна. Хоёр сонгууль дараалаад парламентын гадна хаягдчихсан сөрөг хүчний намд ямар боломж байдаг вэ? Монголчуудын ярьдгаар “хэл, тангалаа” хоёр л бий. Дээрээс нь эргэж буцахгүй, ухарч няцах боломжгүйгээр төлөвлөсөн тогтвортой бодлого, түүнийг нь бат нот ойлгосон, хэрэгжүүлэх чадамжтай хүний нөөц.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд АН-ын гишүүдийн зүгээс ч, ард иргэдийн зүгээс ч Л.Гантөмөрийг “илүү их эрч хүч гаргамаар байна, идэвх муутай үлбэгэр байна” гэх шүүмжлэлүүд гарч л байсан. Тэр тоолонд нь босч ирээд микрофон шүүрсэнгүй, гудамжинд гарч жагссангүй. Ерөнхийдөө өнгөрөгч аравдугаар сард УИХ-д өргөн барьсан ирэх оны төсөв дээр гол улс төрөө хийсэн. “Манай нам эрх барьж байхдаа хэзээ ч ийм хариуцлагагүй төсөв оруулж ирж байгаагүй шүү, хожим ч тийм зүйл болохгүй, болгохгүй шүү” гэдгийг л хэлсэн. Хэдэн сарын турш нүдээ чилтэл харуулдсан хэвлэлийнхэн ч бас түүний хэлсэн үг бүрийг онцолсон, эшэлсэн. Бодоход хүлээлтэнд нь хүрсэн хэрэг байсан биз.

2024 оны төсвийн хуулийг баталснаас хойш түр завсарлаад байсан АН-ын “Өрийн дарамтгүй Монгол” нэртэй үндэсний хэлэлцүүлэг маргаашнаас дахиад эхлэх гэж байгаа юм байна. 21 аймаг, 330 сум, есөн дүүргээрээ АН-ын удирдлагууд, намын идэвхтэнгүүд дахиад явах гэж байна. (АН-ын дарга Лу.Гантөмөрийн санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлэг 21 аймаг, 141 сум, 138 хороо, 1131 аж ахуй нэгж, 1520 айл өрх, нийт 62486 иргэнтэй уулзаж, 58460 км замыг туулсан статистик бий) Магадгүй ирэх хаврыг дуустал үргэлжлэх байх. Энэ бол монголчуудын хувьд амьдралын хамгийн таагүй мөчлөг, хүнд хэцүү цаг үе байдаг. Энэ үед л монголчууд хамгийн үнэн үгээ хэлдэг. Улстөрчдийн манипуляцид (тархи угаалт гэдэг билүү) авталгүйгээр, үзэл бодлын ялгаа, зааг барилгүйгээр. Эрх баригч намаас явуулсан бодлого, амласан амлалт нь ердөө нэг муу хөөс, “шилний цаанаас чихэр долоолгосон” зүйл байсныг, үр дүн нь иргэдийн амьжиргааг тушиж, эрх мэдэлтнүүдийг улам таргалуулсан гэдгийг амьдралаараа мэдэрдэг үе. Хүссэн хүсээгүй, зугтах аргагүй бидний амьдардаг орчин, байгаль цаг уураас бидэнд олгодог, хатуухан олддог боломж юм даа.

Тиймээс АН-ын хувьд энэ л цаг үед иргэддээ ойртсон, эрх баригчдыг сөрсөн, тэгээд урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлэх бодлогоо гаргах ёстой. Бодлого бол мэдээж тодорхой л доо. Төрийн дарамт, төсвийн зардлыг бууруулна, эдийн засгийн эрх чөлөөг иргэн бүртээ олгоно, төрийн өмчийн компаниудыг татан буулгах, төрийг цомхон чадварлаг бүтэцтэй болгох замаар авилга, хулгайтай тэмцэнэ. Хууль засагладаг нийгэм, хүндээ үйлчилдэг төрийг бий болгоно оо л гэсэн. Харин түүндээ яаж хүрэх вэ гэдэг структураа бий болгох вэ гэдэг нь АН-ын өмнө тавьсан бодлого. Бодлогын хариу нэг тал дангаараа тулгах боломжгүй, иргэдийн өөрсдийн оролцоо чухал. Түүний тулд л “Үндэсний хэлэлцүүлэг” гээч энэ “үйлтэй” ажлыг эхлүүлсэн байна л даа. Ийм хүнд цаг үед иргэдийн өмнөөс хараад зогсоно гэдэг хэцүү даалгавар.

Гэхдээ хэцүү гээд дундаас нь хаях, эсвэл хялбарыг харж тойроод явбал түүнээсээ дор үр дүнд хүрнэ. Тийм болохоор АН-ын дарга энэ ажлыг өөр дээрээ авсанд гайхах зүйл алга. Тийм болохоор нэг үе “Намын дарга хөдлөхгүй байна, дуугарахгүй байна” гэж загнаж байсан гишүүд нь одоо өөрсдөө дуугараад, хөдлөөд эхэлчихсэн байна. Намын бүлэг нь хүртэл алдаж оносон ч гэсэн үг хэлээд, яриад эхэлчихэж. Ямар МАН байгаа биш дээ. Нэг хүний ард нуугдаж суугаад, урдаа барьж алхаад амжилтанд хүрэхгүй, нийтээрээ зүтгэж байж сайн сайханд хүрнэ гэдгээ ухамсарладаг болчихсон байна. Энэ чинь л ололт шүү дээ. Одоо иргэдэд нэг хэсэг суусан, суулгасан тэр сэтгэлгээг халах ёстой. “Би, бид шийднэ" биш, бүгдээрээ  зүтгээд үр дүнг нь үзье” гэдэг юм руу явах хэрэгтэй л дээ.

Түүний  дэргэд МАН-тай хийх тооцоо, богино замын тулаан бол юу ч биш. Сонгууль дөхөхөөр хаашдаа эхэлнэ. Угаасаа эхэлж ч байх шиг байна. Тэрний төлөө том бодлогоо мартаж, холдож болохгүй л гэсэн үг. “Сэгсрээд гишгэх” гэж нэг үг байдаг даа. Тосгоны нэг айлын илжиг худагт унажээ. Тосгоноороо цуглаад илжгийг татаж чангаагаад гаргаж чадсангүй. Эцэст худгийг илжигтэй нь хамт булахаар шийддэг. Гэтэл хүрзээр шороо хутган худаг руу шидэх бүрт илж дээрээс нь унасан шороог сэгсэрч дээр нь гишгэсээр байгаад худгаас гараад ирдэг. Ирэх сонгуулиар АН, МАН-ын хооронд нэг иймэрхүү л өрсөлдөөн болох болов уу. Хүч тэнцвэргүй тулаанаас ч ялж гарах боломж байдаг гэсэн санаа...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 54 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 54 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 17 цаг 23 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 51 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 59 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 18 цаг 8 мин 1968 оны Чехословакийн хавар 18 цаг 36 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 50 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 20 цаг 24 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 20 цаг 33 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 54 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 44 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 54 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 33 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top