БНСУ-ын гаалийн албаны амьтан, ургамлын хорио цээрийн газраас дараах анхааруулгыг хүргүүллээ.
БНСУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүн, тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авчирч ирэхгүй байх, бусдын захиасыг авахгүй байх, БНСУ-ын хилээр нэвтрэхдээ гаалийн мэдүүлэг хуудаст мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж байгаагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгох, хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хаах, оршин суух хугацааны сунгалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээ авах тул амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байх.
10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураахыг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.