УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд үг хэлнэ.