x

Жагсаалын цаад эзэд хэн бэ?

Улс төр намраас хойш бужигнаантай байгаа. Сонгууль дөхөөд бүр ч илүү эрчимжих нь тодорхой. Үнийн өсөлт, шатахуун түлшний хомсдол, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар гээд ард түмний уур хилэнг оволзуулах асуудал мундахгүй олон байна. Ийм үед иргэдийг өдөөн турхирч, нийт массыг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг. үүнийг захын улстөрч, нам эвслүүд гаргаахгүй. Тиймээс сүүлийн үед нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал идэвхжих хандлагатай байна. Тэр бүгдийн цаана хэн, ямар зорилгоор нийгмийг өдөөн турхирч байна вэ гэдгийг ард түмэн сайтар тунгааж, хэрсүү хандах хэрэгтэй болжээ.

Хамгийн сүүлд гэхэд үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар арванхоёрдугаар сарын 2-нд “мартаж үл болно” уриатай жагсаал хийнэ гэж мэдэгдэнэ лээ. Аливаа жагсаал цуглаан ардаа дандаа ямар нэгэн эрх ашиг агуулж байдаг. нийгмийн анхаарлыг жагсаал руу фокуслаж байгаад ар хударгаар нь элдэв хууль баталдаг технологи монголын улс төрд нутагшчихсан. Тэр агуулгаараа ирэх сарын 2-нд төлөвлөгдсөн жагсаалыг эрх баригч нам санхүүжүүлж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьцгааж байна. Учир нь ноднин хавар олон өдөр үргэлжилсэн “Ажлаа хий” уриатай залуусын жагсаалтай өнгө ижил байгааг улс төр судлаачид хэдийнэ анзаарчихжээ. Улмаар төрийн хулгайчдаас хариуцлага нэхэж, тэднийг мартаж болохгүй гэсэн уриатай үнэн ба зөв намын энэ удаагийн жагсаалын цаана хэд хэдэн хуулийн төсөл орж ирнэ гэсэн таамгийг дэвшүүлж байв. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тун удахгүй хэлэлцүүлэхээр бэлэн болгосон тухай мэдээлэл төрийн ордны “тамхины цэг”-ээс сонсогдов.

Ирэх арванхоёрдугаар сарын 9-нд олон улсын авлигын эсрэг өдөр тохионо. Маргааш нь дэлхий дахинд тунхагласан хүний эрхийн өдөр болдог. Эдгээр өдрүүдэд нийгмийг хамарсан томоохон хэмжээний жагсаал цуглаан болно гэсэн шум бас бий. Яагаад гэвэл МАН төрд гарснаас хойш хүний эрх ноцтой зөрчигдөх болсон талаар иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, ялангуяа сөрөг хүчин байнга сануулж байгаа. Дээрээс нь “Авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулбал тогтолцооны гажуудал үүсч, шууд төрийн дарангуйлал тогтоохыг санаархаж байна” гэдэг байр суурийг Ардчилсан намаас гадна хуулийн салбарынхан хүчтэй илэрхийлж байгаа харагдсан. Энэ өнцгөөс харвал арванхоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд жагсагчид гарч ирэх бэлтгэлээ базааж байгаа нь үнэн бололтой.

Эрх баригчид энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх вакцин нь “мартаж үл болно” жагсаал байхыг ч үгүйсгэхгүй. Сөрөг хүчний хувьд энэ жагсаалыг дэмжихгүй нь тодорхой. Харин тэд нийгмийн уур амьсгалыг харж байгаад улс төрийн акци өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа байх. Нөгөө талд МАН доторх үл ойлголцол, гадуурхагдсан гишүүдийн бухимдал Сүхбаатарын талбайд тэсрэх сураг бий. Л.Оюун-Эрдэнэ авлига албан тушаалын гэмт хэрэг, төрийн том, том хулгайтай нам харгалзахгүй хатуу тооцоо бодож эхэлсэн. Нэрсийг нь ил тод болгож, дахиж МАН-аас төрд оруулахгүй гэдгээ ч зарласан, мань эр. Нэгэнт намаасаа парламентад нэр дэвших гордилого нь тасарсан нэр бүхий гишүүд ирэх сонгууль хүртэл энд тэнд элдэв жагсаал цуглаан зохион байгуулж, Л.Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагахаар иргэний хөдөлгөөнүүдэд захиалгаа өгөөд эхэлсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 15 цаг 15 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 15 цаг 15 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 16 цаг 44 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 17 цаг 12 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 17 цаг 20 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 17 цаг 29 мин 1968 оны Чехословакийн хавар 17 цаг 57 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 18 цаг 11 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 19 цаг 45 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 19 цаг 54 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 20 цаг 15 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 21 цаг 5 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 21 цаг 15 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 21 цаг 54 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top