Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос танилцуулав.
Энэ сарын сарын 1-нээс 26-ны хооронд тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарсан байна. Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4,050 орчим чингэлэг бий аж.
Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа бөгөөд Эрээн-Замын-Үүд чиглэлд дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгааг дээрх холбооноос мэдээлжээ.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1,023 чингэлэг байгаагаас ачаатай 886, хоосон 189 чингэлэг байна.