Яармагт байрлах Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 04-12 насны 17 хүүхэд цагийн тариа хийлгэж, урвал өгсөн явдал энэ сарын 24-нд болсон.
Эдгээр 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарч, нэг хүүхэд зүрхний хэрх хэмээх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ. Харин бусад хүүхдийн эмчилгээ дуусаагүй байгааг мэдээлжээ.
Хүүхдүүд цагийн тарианаасаа урвал өгсний дараа Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлгийн зүгээс "Хүнд тариа хийхэд Монгол Улсын стандартыг мөрддөг. Энэ стандарт 17 хүүхдэд тариа хийхэд зөрчигдсөн учир урвал өгсөн гэж үзэж байгаа. Тариа андуураагүй" хэмээн мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.