Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан эсэх талаар мэдээллээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээгүй. Амралтын хуваарийг өөрчлөх бүрэн эрх нь БШУ-ны сайдад бий.
Сурагчдын хоёрдугаар улирлын амралт буюу 2024 оны нэгдүгээр сарын 8-28-ныг хүртэл бага, дунд ангийн сурагчид амрах хуваарь хэвээрээ байна.
Харин ахлах ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 15-28-ны хооронд байгааг долоо хоногоор урагшлуулж, бага, дунд ангитай адилтгах асуудал судлагдаж байгааг сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Хэрэв ахлах ангийн сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдвөл БШУЯ-наас мэдээлнэ" гэв.
Сурагчдын амралтын хуваарь:
Сэтгэгдэл (1)