Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг” наадмын энэ жилийн шилдгүүдийг Дорнод аймгийн Чойбалсан хотноо шалгаруулахаар болжээ.
Тус наадмыг Монгол улсын Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулж 12 сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болсон байна.
“Утгын чимэг” наадмын хоёрдугаар шатанд шалгарсан Б.Баярсайхан, Т.Бум-Эрдэнэ, Э.Бүрэнтөгс /БНХАУ- ӨМӨЗО/, Б.Ганбаатар, Ц.Ганболд, Д.Гүн-Үйлс, Б.Догмид, Д.Жамъян, Д.Цэнджав, М.Уянсүх, М. Эрдэнэбат нарын 11 яруу найрагч Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа өгүүллэгээ унших аж.