x

Шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгджээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд шахмал түлшний хэрэглээг шат дараатай багасгах шаардлагатай. Гэвч бодит нөхцөл байдал үүний эсрэг зүгт чиглэж байгааг тоо баримтууд харуулна. Гэр хорооллын айл өрхүүдийн тоо өсөх тусам хэрэглэж буй шахмал түлшний хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2019 онд онтой харьцуулахад шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн.  

Тиймээс агаарын бохирдлын өнөөдрийн түвшнийг 2019 оны түвшинтэй харьцуулах байдлаар асуудалд хандах нь учир дутагдалтай. “Утаа багассангүй” гэх дүгнэлт үндэслэл муутай болж байна гэсэн үг. Учир нь энэ хугацаанд нийслэл хотын гэр хороололд 40 мянган айл өрх шинээр нэмэгдсэн. 2019 онд Улаанбаатар хотын гэр хороололд 159 мянган айл өрх байсан бол 2023 оны дүнгээр 200 мянгыг давжээ.

Нэг талд шахмал түлшний хэрэглээг багасгах бодлого байх ёстой ч нөгөө талд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ нь график дээр тасралтгүй дээшилж байгаа юм. Өөрөөр хэлбэл нэгж яндангаас гарч байгаа утааны хэмжээ хэдий багассан ч нэмээд 40 мянган яндан утаа баагиулахад эцсийн дүндээ байран дээрээсээ хол хөдлөөгүй, доороо хий эргэсэн нөхцөл байдал харагдана. Товчоор хэлбэл нэг яндангаас гарах утаа багассан ч яндангийн тоо нэмэгдсэн.  

Угтаа бол 2019 онд байсан гэр хорооллын 159 мянган өрхийн тоог цөөрүүлдэггүй юм гэхэд тэр хэмжээнд нь барьж чадсан бол агаарын бохирдол 50 хувь буурсан үр дүнг бодитоор мэдэрч болох байлаа.   

Шахмал түлшний хэрэглээ график дээр тогтмол өсөж байгаа бол огцом доошилж байгаа нэг эерэг үзүүлэлт бий. Энэ бол угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн тоо. 2019 онд 2780 хүн угаарын хийн хордлогод өртсөн бол 2020 онд 786, 2021 онд 426, 2022 онд 256 хүн гээд энэ тоо улам цөөрсөөр. Шахмал түлшинд хүмүүс угаартаад байна гэдэг ташаа ойлголтыг энэ тоон үзүүлэлт залруулна. Энэ бол айлуудад угаар мэдрэгч хэрэглүүлж байгаагийн үр дүн. Айлуудаар орж гарч, зуух, ханан пийшинг нь шалгаж, эрсдэл байвал сэрэмжлүүлж, янданг нь хүртэл хөөлж өгч байгаагийн ач юм.

Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн энэ ажлаараа жилд хэдэн зуун хүний амь насыг аварч байгаа вэ гэдэг үзүүлэлтийг бас харах хэрэгтэй.

Эцэст нь нэг зүйлийг онцлоход агаарын бохирдлыг гэр хороололд 100 хувь нааж болохгүй. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 хувийг гэр хорооллын яндангийн утаа эзэлж байна. Гол эх үүсвэр нь гэр хорооллын утаа хэдий ч бусад эх үүсвэр бараг тал хувийг нь буюу 44 хувийг бүрдүүлж байгаа нь анхаарал татахаар тоо юм. Тухайлбал, агаарын бохирдлын 29 хувийг нийслэлд зорчиж буй 713 мянга орчим тээврийн хэрэгслийн яндангийн утаа, 15 хувийг бусад эх үүсвэр буюу дулааны цахилгаан станц, уурын зуух, тоосжилт зэрэг эх үүсвэрүүд бүрдүүлж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 39 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 16 цаг 1 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 42 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 52 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 59 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 28 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 40 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 54 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 21 цаг 1 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 7 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 28 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top